- Одессийн байгаль орчны их сургууль
- Харьковын их сургууль
- Украины ШУА-ийн Карпатын экологийн хүрээлэн
- Монгол улсын их сургууль
- Ховд их сургууль
- Ханойн Байгалийн шинжлэх ухаан ба технологийн их сургууль
- Хо Ши Миний байгалийн нөөц ба хүрээлэн буй орчны их сургууль
- Естоны Хөдөө аж ахуйн их сургууль
- Австрийн байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн их сургууль
- Латвийн их сургууль

ХИС-ийн төлөөлөгчид
Ховд их сургуульд “Байгаль орчны бодлого, менежмент, технологийн чиглэлээр хамтарсан докторын хөтөлбөр боловсруулах” төсөл хэрэгжиж эхлээд байгаа. Төслийн ажлын хэсгийн уулзалт Украин улсын Львов хотноо Карпатын экологийн хүрээлэн дээр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Ховд их сургуулийн захирал, проф Б.Нямдорж, Газарзүй геологийн тэнхимийн эрхлэгч, дэд проф Б.Баярхүү нар оролцов.
2019 оны 11-р сарын 7-9 нд зохион байгуулагдсан төслийн ажлын хэсгийн уулзалтын хүрээнд:
· Төслийн хамтрагч байгууллагууд Байгаль орчны бодлого, менежмент, технологийн чиглэлээр хамтарсан докторын хөтөлбөр боловсруулах, хамтарсан сургалт явуулах талаар гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ
· Ухаалаг хот: ”Ногоон ба цэнхэр” төлөвлөлт сэдэвт эрдэм шинжилгээний бааг хурал
· Олон нийтэд нээлттэй цахим хичээл боловсруулах ажлын даалгаврын хүрээнд хичээлийн зохион байгуулалттай холбоотой хэлэлцүүлэг тус тус зохион байгууллаа.
Энэхүү төсөлд дараах улсуудын их сургууль эрдэм шинжилгээний байгууллагууд хамрагдаж байна. Үүнд:
Украин
Монгол
Вьетнам
Eвропын холбоо
Нидерланд
· Судалгаа, технологи, боловсролын Erda байгууллага оролцож байна.
Гэрээнд гарын үсэг зурсан эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдлагууд
Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Украин улсын Одессийн байгаль орчны их сургууль, Харьковын их сургууль, Украины ШУА-ийн Карпатын экологийн хүрээлэн, Монгол улсын их сургууль, Ховд их сургууль, Вьетнам улсын Ханойн Байгалийн шинжлэх ухаан ба технологийн их сургууль, Хо Ши Миний байгалийн нөөц ба хүрээлэн буй орчны их сургууль, Естоны Хөдөө аж ахуйн их сургуулиуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурав.2019.11.08
Газарзүй геологийн тэнхимийн эрхлэгч проф Б.Баярхүү “Smart green development context and urban regeneration of the city /Khovd/ Mongolia” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Төслийн хүрээнд бэлтгэж буй “Байгальд суурилсан ухаалаг хотуудын шийдэл”, “Тогтвортой хөгжил ба төлөвлөлт”, “Эрчим хүчний бодлого төлөвлөлт”, “Усны менежмент” хичээлүүдийн доторх холбогдох сэдвийн хүрээнд танилцуулга хийж хэлэлцүүлэгт оролцлоо.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба мэдээний сэтгэгдэлд khu.edu.mn хариуцлага хүлээхгүй.