
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээд боловсролын тулгамдсан асуудал III” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 14-15-ны өдрүүдэд Дархан хотноо зохион байгуулагдав. Тус хуралд ХИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал В.Сайнбаяр, БСАЗ-н тэнхимийн багш Б.Дорж, Д.Одончимэг, Б.Ууганбаяр, ТНУ-ны тэнхимийн багш Г.Пүрэвдорж нар оролцоод ирлээ.
“Дээд боловсролын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал нь эрдэмтэн судлаачид, багш нарын судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох, багшлах боловсон хүчнийг эрдэмжүүлэх, дээд боловсролын байгууллагын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Энэ удаагийн III хурал Анагаах ухааны боловсрол, Үр дүнд суурилсан боловсрол, сургалтын хөтөлбөр, Багшийн хөгжил, заах аргазүй болон оюутны хөгжлийн чиглэлүүдээр зохион байгуулагдлаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба мэдээний сэтгэгдэлд khu.edu.mn хариуцлага хүлээхгүй.