Манай бахархал

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР БАДАМ ОВОГТОЙ ЦЭРЭНЖАВ

1. Намтрын товчоон
• 1946 онд Ховд аймгийн Булган сумын нутаг Хөх үзүүр хэмээх газар төрсөн.
• 1965 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургуулийг “Онцсайн” дүнтэй төгссөн анхны төгсөгчдийн нэг.
• 1970 онд МУИС–ийн физик математикийн факультетийг математикч, математикийн багш мэргэжлээр суралцаж “Онцсайн” дүнтэй төгссөн.
• 1996 онд МУИС–ийнМКС – ийнмагистрантурыг дүүргэсэн.
• 2002 онд УБИС–ийндоктрантурын сургалтыг дүүргэж “Бодлого дасгалын системээр шинэ мэдлэг бүтээлгэх технологи” сэдвээр сурган хүмүүжүүлэх боловсролын ухааны докторын зэрэг хамгаалсан.
• 1970–1973онд Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш.
• 1973–1979 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургуульд багш.
• 1979–1982онд Хөдөө орон нутагт байгуулагдсан анхны дээд сургууль Ховд дахь УБДС – дматематикийн багш.
• 1982 –1992онд Ховд дахь УБДС – дматематикийн багш, тэнхмийн эрхлэгч.
• 1992–2003онд МУИС – ийнХовд дахь салбар сургуульд математикийн багш, тэнхмийн эрхлэгч.
• 2003–2009 онд ХИС–ийн БУФ–ийн Математикийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч.
• 2009 оноос хойш Ховд Их сургуулийн БШТС–ийн Математикийн тэнхимд зөвлөх профессороор ажиллаж байна.
2. Бүтээл туурвил
• Диссертац, монограф – 3
• Их дээд сургуулийн багш оюутнуудад зориулсан сурах бичиг – 4
• Их дээд сургуулийн болон ЕБС, оюутан суралцагчдад зориулсан гарын авлага – 23
• Эрдэм шинжилгээний өгүүлэл – 35
• Шүүн тунгаасан ном – 8
• Удирдаж хамгаалуулсан магистрийн ажил – 12
3. Шагнал
• Сургууль, аймаг, яамны баярын бичиг диплом – 15
• Аймгийн аварга багшаар (1975, 2003) – 2удаа
• Аймгийн есөн алдартны нэгээр 2003 – 1удаа
• Ховд их сургуулийн бүтээлч багшаар (2004,2006)– 2удаа
• Аймгийн шилдэг багшаар (2007, 2008) – 2 удаа
• Монголын багш нарын 6-р их хурлын төлөөлөгч
• “Победитель соц соровнования медаль”(1977, ЗХУ-ын элчингийн газрын шагнал)
• Боловсролын 60, 80, 90 жилийн хүндэт тэмдэг
• Ардын боловсролын яамны хүндэт жуух бичиг (1987)
• Ардын боловсролын тэргүүний ажилтан (1989)
• Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн хүндэт медаль
• Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль (2006)
• Алтан гадас одон (1999)
• Тусгаар тогтнол одон (2011)
• Хүүхдийн төлөө медаль (2004)
• Эрдмийн цагаан лавай хүндэт тэмдэг (1991)
• Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж сургалтын орчинг сайжруулах, бүс нутагт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, төгсөгчид, багш нарыг давтан сургахад оруулсан хувь нэмрээрээ Монгол улсын “ГАВЬЯАТ БАГШ” цол, тэмдэгээр (2006)
• БСШУ – ны яамны “Бахархал”-ын бичиг(2007)

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР ЧАДРААБАЛ ОВОГТОЙ ДАШЗЭВЭГ

Намтарын товчоон:
* Олхонууд овгийн Чадраабалын Дашзэвэг нь 1945 оны тахиа жил, хуучнаар Засагтхан аймгийн Эрдэнэбээсийн хошуу, одоогийн Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Сутайхайрхан уулын бүл Бумбатхайрхан уулын бэл “Тахилт” хэмээх газар төрсөн.
* 1954 онд Хайрхан сумын бага сургуульд орж 1958 онд Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяганы бага сургууль
* 1961 онд Зэрэг сумын дунд сургууль
* 1964 онд Архангай аймгийн Багшийн техникум
* 1978 онд Улсын Багшийн дээд сургуулийг газарзүйн багш мэргэжлээр суралцажтөгссөн.
* 1990 онд ОХУ-ын Санктпетербургийн А.С.Герцений нэрэмжит Улсын Багшийн их сургуулийн докторантурын сургалтыг дүүргэж “Медотика проведения самостоятельных работ учащихся в курсе географии материков в школах МНР” газарзүй заах аргын сэдвээр дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан.
* 1964- 1973 онд Ховд аймгийн Манхан, Дарви, Цэцэг сумуудад бага, дунд ангийн сургуульд багш
* 1973-1978 онд УБДС-д оюутан
* 1978-1981 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникумд хичээл-хүмүүжил эрхэлсэн орлогч захирал
* 1981-1992 онд Ховд дахь УБДС-д багш, тэнхимийн эрхлэгч
* 1992-2003 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд багш, тэнхимийн эрхлэгч
* 2003-2009 онд Ховд их сургуулийн Байгалийн ухааны факультетийн Газарзүйн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч
* 2009 оноос хойш Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Газарзүйн тэнхимд зөвлөх профессор ажиллаж байна.
Бүтээл туурвил:
* Диссертац, монограф-4
* Их дээд сургуулийн багш, оюутан, сурагчдад зориулсан сурах бичиг, гарын авлага-20
* Эрдэм шинжилгээний өгүүлэл-100 гаруй
* Шүүн тунгаасан ном-9
* Бакалаврын дипломын ажил-36
* Удирдаж хамгаалуулсан магистрын ажил-19
* Дэд докторын ажлын шүүмж-6
* Гадаад болон дотоодын хамтарсан төсөл-20
* Одоогоор 3 магистр, 2 докторын ажил удирдан ажиллаж байна.

Шагнал:
* Боловсролын тэргүүний ажилтан (1982)
* Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (1988)
* Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэг (2006)
* Ардын хувьсгалын 60, 70, 80,90 жилийн ойн медаль (1981, 1991, 2001, 2011)
* Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиуд (2009)
* Боловсролын 90 жилийн ойн медаль (2011)
* Төрийн дээд шагнал Алтан гадас одон (1999)
* Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон (2009)
* Төрийн дээд шагнал Монгол Улсын Гавъяат багш цолоор (2012) шагнуулсан.

МУГБ, ДОКТОР, ПРОФЕССОР ХАРУУЛЧИН ОВОГТОЙ ДАГДАНГИЙН БАТЧУЛУУН

Намтрын товчоо
- Шороон туулай жилийн зуны адаг сарын 15-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд Өвөр худгийн билчир гэдэг газар төрсөн(1939-7-29).
- 1957-1982 онд Говь-Алтай аймгийн Чандмана, Тамч, Бигэр, Тонхил сум, Алтай хотын 1-р дунд сургуулиудад бага, дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан.
- 1982 оноос одоо хүртэл Ховд их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажиллаж, одоо орос-англи хэлний тэнхимд зөвлөх профессороор ажиллаж байна.
- 1981 онд Прага хотноо хуралдсан Олон улсын орос хэл-утга зохиолын багш нарын холбооны (МАПРЯЛ) их хурлын шийдвэрээр тус холбооны дээд шагнал А. С. Пушкинымедалиар, 1999 онд МУ-ын ерөнхийлэгчийн зарлигаар МУ-ын гавъяат багш цолоор шагнуулсан.
- 1975 онд Улсын Багшийн дээд сургуулийн орос-хэл утга зохиолын салбарыг эчгнээгээр “онцсайн” дүнтэй дүүргэсэн.
- 1983 онд “БНМАУ-ын ерөнхий боловсролын 8 жилийн сурагчдыг оросоор сонсгон ойлгуулж сургах нь” сэдвээр СХУ-ны докторын зэрэг хамгаалсан.
- Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байхдаа сурган хүмүүжүүлэх төв уншлаганд З удаа оролцож, тавьсан илтгэл нь 1, 2, 3-р байр эзэлж байсан.
- Бие даан сурч ажиллах арга барилтай, Ховд Их Сургуульд 32 жил ажиллах хугацаандаа 1 удаа мэрэгжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Энэ нь 1994 онд АНУ-ын Лий Их Сургуульд багш солилцооны шугамаар багш, оюутнуудад орос хэл заахын зэрэгцээгээр суралцаж байсан.
- Онолын болон хавсарга хэлшинжлэл, зэрэгцүүлсэн хэлшинжлэл, сэтгэц-хэлшинжлэл, нийгмийн хэлшинжлэл,угсаатны хэлшинжлэл, орчуулгын онол практикийн чиглэлээр судалгаа хийдэг.
- Эрдэм шинжилгээний 140 орчим бүтээлийг АНУ, ОХУ, дотооддоо нийтлүүлснээс 26 нь нэг сэдэвт бүтээл, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн оюутан, магистрант, хэл судлаачдад зориулсан сурах бичиг, гарын авлага юм. Бусад зохиогчидтой хамтарч бичсэн 3 сурах бичиг нь ОХУ-д хэвлэгдсэн.
- ОХУ-ын эрдэмтэдтэй хамтарсан эрдэм шинжилгээний 6 төсөлд удирдагч болон гүйцэтгэгчээр оролцон ажилласан.
- Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл “Мир, науки, культуры и образования” сэтгүүлийн эрдэм шинжилгээний редакцын зөвлөлийн гишүүн.
- 1989 онд Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын шийдвэрээр доцент, 2007 онд ХИС-ийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр профессор цол олгожээ.
- Шавь нараас нь жирийн малчин, ажилчнаас эхлээд академич, эрдэмтэд, сэхээтнүүд олон төржээ.
- Ховд Их Сургуулийн орос-англи хэлний тэнхимийг төгсөгч шавь нараас нь В. Сайнбаяр. Т. Одончимэг, Ц. Оюун нар докторын зэрэг хамгаалж, магистрын ажлыг нь удирдаж хамгаалуулсан хүмүүсээс 4 хүн докторын зэрэг хамгаалж, 5 хүн докторантурт суралцаж байна.
- 1975 онд Монголын багш нарын IY их хурал, 1990 онд Москвад хуралдсан Олон улсын орос хэл-утга зохиолын багш нарын YII их хурал, 2007 онд Монголын орос хэлний багш нарын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон.
- Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүн. Нэрт сурган хүмүүжүүлэгч В. Сухомлинскийн зохиолын 2-р ботийг Ховд Их Сургуулийн багш нартай хамтран орчуулж, орчуулгын редактораар ажилласнаас гадна Г. Уэллс, Х. Хаслунд, А. Несин, С. Есенин, Р. Гамзатов нарын тууж, өгүүлэл, замын тэмдэглэл, шүлэг зэргийг орос, англи хэлнээс орчуулж нийтийн хүртээл болгосон.
- Сүүлийн арваад жил өөрийн нэрэмжит орос хэлний олимпиадыг ЕБС-ийн 7-р ангийн сурагчдын дунд зохион явуулдаг.