Articles

Ховд их сургуулийн багш,оюутнууд БНХАУ-ыг зорилоо.

Ховд их сургууль /ХИС/, БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны их сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд, ХИС-ийн Захирлын 2016 оны 9 сард хийсэн айлчлалын үр дүнд ХИС-ийн 10 багш Шинжааны багшийн их сургууль /ШБИС/-д мэргэжил дээшлүүлэхээр, Хятад хэлний орчуулагч мэргэжлийн 3, 4 дүгээр курсын 22 оюутан, удирдагч багшийн хамт Шинжааны ажил мэргэжлийн их сургууль /ШАМИС/-д  хэл, орон судлалын дадлага хийхээр БНХАУ-ын Үрүмч хотыг зорилоо.
Мэргэжил дээшлүүлэх багш нарын байр, сургалтыг ШБИС хариуцаж байгаагаас гадна 1500 юаний стипенд багш бүрт олгоно.
Дадлагын оюутнуудын  байр, сургалтыг ШАМИС хариуцаж байгаа бөгөөд хилээс Үрүмч хүрэх замын зардлыг оюутан бүрт олгоно. Ташрамд дурдахад Хятад хэлний орон судлалын дадлагыг 2013 он хүртэл 1700 юаний сургалтын төлбөртэйгээр ШБИС-ийг түшиглэн хийдэг байсан бол 2014 оны 07 сард ШАМИС-тай шинэчлэн байгуулсан гэрээний дагуу тус оноос  ШАМИС-ийг  түшиглэн үнэ төлбөргүй хийдэг болсон юм.  

Нийт багш, оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба