Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

“Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын хөтөлбөр

Батлав. Ховд аймгийн ИТХ-ын дарга                                                            Г.Пүрэвганди     

Батлав. Ховд их сургууль,  НХУС-ийн захирал                                            Б.Цэрэндаваа

“Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь”
сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын хөтөлбөр

Олон улсын “Хүний эрх”-ийн өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ, Ховд их сургууль, НХУС, Нийгмийн ухааны тэнхим хамтран Ховд аймгийн төвийн нийт төрийн байгууллага, түүний албан хаагчид мөн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зарлаж байна.
Зорилго: Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн түвшин, цаашид хөгжүүлэх боломж, гарцын талаар судлан шинжлэх бүтээлч үйл ажиллагааг дэмжих, тэдний дунд оюуны шударга, нээлттэй өрсөлдөөнийг бий болгон урамшуулж идэвхжүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино.
Хуралд хэлэлцүүлэх сэдвийн ерөнхий хүрээ:
-    Хүний эрхийн суурь асуудлууд
-    Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд
-    Удирдлагын манлайлал, хүний нөөц
-    Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага
-    Төрийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдал
Илтгэлийг  ирүүлэх хугацаа, газар: Илтгэлийг 2016 оны 11 сарын 28-аас 12 сарын 02 ныг хүртэл Ховд аймгийн ИТХ-ын ажлын албаны олон нийт иргэдтэй харилцах хэлтэс, Ховд их сургуулийн хичээлийн I байрны 3-р давхарт 302 тоотод тус тус  хүлээн авна.
Илтгэлд тавигдах стандарт шаардлага:
     Онол практикийн асуудлыг хөндсөн байдал, боловсруулалт
     Судалгаанд шинжлэх ухааны шинэлэг талыг хөндсөн байдал
     Судалгааны эцсийн үр дүн бодит нотолгоотой үндэслэлтэй эсэх
     Илтгэлийн бичиглэл нь шинжлэх ухааны бүтээлд тавигдах шаардлага хангасан эсэх
Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
     Илтгэлийн эхэнд илтгэлийн нэр, зохиогчийн бүтэн нэр, хаана, ямар байгууллагад ажилладаг /сурдаг/, холбогдох утас  зэргийг бичнэ
     Агуулгын хувьд дээр дурдсан сэдвийн хүрээг хамарсан байх
     Бүтцийн хувьд эрдэм шинжилгээний илтгэлд тавигддаг (Оршил, үндсэн хэсэг, дүгнэлт) шаардлагыг хангасан байх
     Илтгэлийг Microsoft Word программ дээр А4 форматаар шрифт Arial эсвэл Times New Roman Фонд, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1, цаасны захаас авах зай дээд 15 мм, баруун 15 мм, доод 15мм, зүүн 25 мм хуудас дугаарлагдсан байна. Хэвлэмэл илтгэл 3-6 хуудас байна. /Хүснэгт, график, зураг, хавсралттай байж болно/
      Ишлэл зүүлтийг стандартын дагуу хийсэн байхын зэрэгцээ powerpoint дээр товч бэлтгэсэн байна.
     Заасан хугацаанд илтгэлээ электрон болон хэвлэмэл хувилбараар заасан газарт хүргүүлсэн байх /хугацаандаа өгөөгүй илтгэлийг хүлээж авахгүй бөгөөд хэлэлцүүлэхгүй болно/
     Илтгэлээ 5-7 минутанд багтаан илтгэхэд бэлтгэсэн байна.

Уралдаан болох хугацаа, газар : 2016 оны 12 сарын 09 ны өдөр 14.00 цагт Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.
Шагнал:
I байр -  Өргөмжлөл, мөнгөн шагнал /албан хаагч-200000, оюутан-100000/
II байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал /албан хаагч-150000, оюутан-80000/
III байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /албан хаагч-100000, оюутан-50000/
Уралдааны үе шат: Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан нь төрийн албан хаагчид, оюутнууд гэсэн 2 ангилалтайгаар явагдана. Заасан хугацаанд ирүүлсэн илтгэлүүдтэй зохион байгуулах комисс уншиж танилцаад шаардлага хангахуйц илтгэлийг II шатанд хэлэлцүүлнэ.


Зохион байгуулагч : Ховд аймгийн ИТХ, Ховд их сургууль, НХУС,
Нийгмийн ухааны тэнхим 2016. 11. 10