Articles

“КАНСАТ”сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, инженер технологийн мэдлэг, дадлага туршлагыг эзэмших, нутагшуулах, сансрын технологийг ойлгох ашиглах, хөөргөх процест суралцах сургалт боллоо

“КАНСАТ”сонирхогчийн хиймэл дагуул бүтээж,  инженер технологийн мэдлэг, дадлага туршлагыг эзэмших, нутагшуулах, сансрын технологийг ойлгох ашиглах, хөөргөх процест суралцах сургалт 2016 оны 12- 09-наас 12 сарын 10ны хооронд ХИС-д амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд 11 мэргэжлийн 20 оюутан, Лицей сургуулийн 11 ангиас 3 сурагч, 5 багш нийт 28 хүн хамрагдсан ба Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Доктор Б.Сувданцэцэг, Физикийн тэнхимийн багш доктор Ц.Цэрэнгомбо, Л.Мөнхбат, Газарзүйн тэнхимийн багш Ч.Билэгтмандах, Мэдээлэл харилцаа технологийн тэнхимийн багш Б.Дүгэрсүрэн, БШТС-ийн Сургалтын албаны мэргэжилтэн Б.Ганболд нар Хиймэл дагуулын зорилгын анализ, орбит болон өндрийн тооцоолол, мэдээлэл дамжуулах систем, тэжээлийн эх үүсвэр, загвар дизайн технологийн чиг хандлага, КАНСАТ-ын үндсэн болон туслах элементүүд тэдгээрийн үүрэг ажиллах зарчим, электроникийн хэлхээ, холболтын эд ангиуд зэрэг сэдвийн хүрээнд 32 цагийн лекц орлоо.