Articles

“КАНСАТ”сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, инженер технологийн мэдлэг, дадлага туршлагыг эзэмших, нутагшуулах, сансрын технологийг ойлгох ашиглах, хөөргөх процест суралцах сургалт

Зорилго
 “КАНСАТ”-сонирхогчийн хиймэл дагуулыг хийх үйл ажиллагаагаар дамжуулан оюутан залуусыг багаар ажиллах, инженер, техник технологийн дэвшилтэд арга ухаанд суралцах, хиймэл дагуулын буюу хүний гараар бүтээгдсэн технологийн дэвшилтэд шийдэл бүхий төхөөрөмжийн үндсэн функцуудын үүрэг зориулалтыг ойлгох, өвөрмөц дизайн архитектурын шийдэл гаргах, цахилгаан, элекроникийн хэлхээ загвар гаргах,  програмчлах, мэдээлэл дамжуулах, энерги хадгалах- дамжуулах, төхөөрөмж угсрах, дүрс мэдээ болосвруулах, тоон болон дүрс мэдээнд боловсруулалт хийх, үйлдэлд анализ хийх зэргээр мэдлэг, дадлага туршлагыг эзэмших, багаар ажиллах дадлага чадварыг эзэмших үүгээр дамжуулан сансрын технологийг нутагшуулах, ашиглах хүний нөөцийг бэлтгэх юм.

“КАНСАТ” богино хугацааны сургалт, семинарын хөтөлбөр
Сургалт семинарыг ХИС-ийн БШТС-ийн Физикийн тэнхим хариуцан 2016 оны 12- 09-наас 12 сарын 10 ны хооронд богино хугацааны сургалтыг хичээлийн бус цагаар зохион байгуулна. Сургалт нь лекц ба семинар гэсэн хэлбэрээр зохион байгуулагдана.
Өдөр: 2016 оны 12-р сарын 09-10-ны өдөр
Зохион байгуулах газар: ХИС-ийн хичээлийн нэгдүгээр байр 219
“КАНСАТ-4” сургалтын лекцийн хуваарь

lects