Articles

“Интернэтийн нээлттэй нөөцийн боломж” сэдэвт сургалт зохион байгууллаа

blank news “Интернэтийн нээлттэй нөөцийн боломж” сэдэвт сургалтад ХИС-ийн Байгалийн шинжлэл технологийн сургуулийн харьяа I-III ангийн нийт 40 оюутан хамрагдлаа.
Тус сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны 9 – 12 цагийн хооронд Мэдээлэл харилцаа технологийн тэнхимийн 207, 208 тоот лаборатор, лекцийн А зааланд МХТТ-ийн багш Ц.Ариунгэрэл, Ц.Цэвээнсүрэн, Н.Мөнхбаяр нар зохион байгууллаа.
Сургалтаар интернэтийн хайлтын систем болон хайлтын аргууд  эдгээрийг сургалтад ашиглах боломжууд болон хэрэгцээт програм, видео, цахим ном, хэрэглэгдэхүүн татах програмуудыг танилцуулж, давуу тал хоорондын ялгааг тайлбарлан ярилцлаа. Сургалтад хамрагдсанаар оюутан өөрийн хэрэгцээт файл болон программ хангамжуудыг хайлтын системүүд ашиглан олж авах, татах, мэдээллийг оновчтой хайх аргуудыг хэрэглэх чадвартай болсон.

IMG 0240

IMG 0241

IMG 0248

IMG 0250

IMG 0252