Articles

ХОВД ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ОРОХ БАГШИЙН ТӨЛӨӨЛӨЛ СОНГОХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1  дахь заалт, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016.12.16-ны өдрийн а/4479 тоот албан бичгийн дагуу ХИС-ийн Удирдах зөвлөлд орох багш, төгсөгч болон оюутны төлөөллийг тодруулах ирүүлэх чиглэл өгсөн.
Удирдах зөвлөлд орох багшийн төлөөллийг ХИС-ийн хамт олны хурлаас сонгож тодруулна. Иймд ХИС-ийн нийт хамт олны хурлыг 2016.12.26-ны өдрийн 13 цагаас лекцийн танхимд болно.
ХИС-ийн хамт олны хуралд нийт багш, ажилчид өргөнөөр оролцоно уу.


ХОВД ИХ СУРГУУЛЬ
2016.12.21, Ховд хот