Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

ХИС-ийн сүлд модны наадам болов

Мөнгөн үдэш-2017 сүлд модны наадмыг ХИС-ийн нийт багш, ажилтан албан хаагчид болон оюутнуудын ажил хөдөлмөр, сурлага, урлаг спортын ололт амжилтыг үнэлэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтах зорилгоор Гадаад хэл соёлын сургууль зохион байгууллаа.  
Мөнгөн үдэш-2017 сүлд модны наадам ХИС-ийн багш, ажилчид, оюутнуудыг угтах үйл ажиллагаагаар эхэлж авьяаслаг оюутнуудын шинэ жилийн попури дуу, дуэт дуу, хамтлаг бүжиг, гоцлол дуу гэх мэт урлагийн арга хэмжээгээр үргэлжилсэн юм. ХИС-ийн сүлд модны наадмын уламжлалын дагуу гадаад оюутнуудад өвлийн өвгөний бэлэг гардуулдаг. Уламжлалаараа ХИС-д суралцаж буй 18 гадаад оюутан, ажиллаж буй 11 гадаад багш, 30 ахмад багш, ажилчид, шинээр ажилд орсон 19 ажилтан, мэргэжил бүрийн шилдэг 31 оюутанд бэлэг өглөө.
Сүлд модны наадмын үеэр ХИС-ийн Оюутны холбооноос хамт олноо манлайлан оролцсон шилдэг оролцогч хамт олон, шинэ оны ханхүү, гүнж болон оны шилдэг оюутнуудыг спортлог, авьяаслаг, бүтээлч, судлаач, шилдгийн шилдэг номинациудаар тодрууллаа.

Шилдэг судлаач оюутнаар:
-    З. Цэнгэлмаа НA-IV
-    Г. Золжаргал ТНС-IV
-    Б. Төгсжаргал ГЗБ-IV
Шилдэг оюунлаг оюутнаар:
-    Ч. Мягмарсүрэн МХУЗ-IV
-    Х.Өнөрбаян Физик-IV
Шилдэг бүтээлч оюутнаар:
-    Г. Мөнхцэцэг Нийгмийн ухаан-IV
-    Б. Мөнх-Эрдэнэ Геологи- IV
Шилдэг авьяаслаг оюутнаар:
-    Б. Буянзаяа ТНС-II
-    Т. Золсайхан СӨБ-IV
-    О. Серикжан Физикийн багш-IV
Шилдэг спортлог оюутнаар:
-    Н. Алтанбагана Биеийн тамир-IV
-    А. Болат Биеийн тамир-Iv
Шилдгийн шилдэг оюутан:
Б. Мөнх-Эрдэнэ ТНС-IV
Оюутны холбооны тэргүүн дээд шагнал “GOLDEN STAR” алтан медалиар:
-    Б. Цэрэндаваа НХУС-ийн захирал
-    Б. Наранцэцэг НББ-ийн тэнхимийн багш
-    С. Өлзийжаргал НА-ны тэнхимийн багш
-    П. Онцбаяр Физикийн тэнхимийн туслах ажилтан
-    Г. Буянхишиг нягтлан бодогч  Мядагбадам  үйлчлэгч 

Шилдэг оролцогч хамт олноор: Сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын тэнхим шалгарлаа.