Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

Дэд профессор, доктор В.Сайнбаяр “Боловсролын тэргүүний ажилтан” боллоо

Ховд их сургуулийн Европ хэлний тэнхимийн багш В.Сайнбаяр шинэ оны босгон дээр “Боловсролын тэргүүний ажилтан”хүндэт тэмдгээр шагнууллаа. Түүнийг боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй, амжилттай ажиллаж, мэргэжлийн ур чадвар, заах арга барилаа тогтмол сайжруулан, оюутан залуусыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсандтус шагналыг олгосон хэмээн онцлов.
Дэд профессор В.Сайнбаяр нь 2002 онд хэл шинжлэлийн магистрын зэрэг, 2007 онд Москва хотын А.С. Пушкины нэрэмжит институтэд хэл шинжлэлийн докторын зэрэг, 2015 онд Япон улсын Осакагийн их сургуульд хүн судлалын магистрын зэргийг тус тус амжилттай хамгаалсан байна.
Tэрээр ОХУ-ын Хүмүүнлэгийн Сан болон БСШУЯ-ны хамтарсан шинжлэх ухааны тавантөслийн удирдагчаар ажиллаж судалгааны үр дүнгээ олон улсын хэмжээнд өндөр үнэлгээтэй мэргэжлийн түвшний 6 сэтгүүлд хэвлүүлсэн нь түүний чадварыг илтгэж байна.
Ийнхүү цаашдын сурган хүмүүжүүлэх, судлан шинжлэх ажилд нь арвин их амжилтыг хамт олон болон мянга мянган шавь нарынх нь өмнөөс хүсье