Articles

Хятад хэлний орчуулагчийн ангийн оюутнууд “Орчуулга, орон судлалын дадлага”-аа амжилттай гүйцэтгэлээ

ХИС-ийн ГХСС-ийн Соёл судлалын тэнхимийн Хятад хэлний орчуулагч мэргэжлийн III, IV ангийн оюутнууд  2016 оны 11 сарын 03-наас 11 сарын 30  хүртэлх хугацаанд БНХАУ-ын ШУӨЗО-ны ШАМИС-д “Орчуулга, орон судлалын дадлага”-аа амжилттай гүйцэтгэлээ. Дадлагын үр дүнгийн тайланг нийтэд нээлттэйгээр хэлэлцүүлж дадлагаар эзэмшсэн мэдлэг, чадвар, шинээр сурсан хятад дуу, шүлгээ сургуулийн хамт олондоо толилуулж, шинээр худалдан авсан хятад номын үзэсгэлэн гаргаж тайлангаа тавьсан. 

Хятад хэлний орчуулагчийн ангийн оюутнуудын хувьд сахилга баттайгаар Хятадын соёл уламжлалтай нь орчинд нь очиж танилцан өөрсдийн хэлний мэдлэг чадвараа дээшлүүлсэн, цаашлаад хятад найз нөхдийн хүрээг тэлсэн, хичээл заасан багш нартаа үнэлэгдсэн дадлага болсон хэмээн дүгнэн хэлж байсан юм.  
Оюутнуудад дадлага хийх боломж олгосон ХИС-ийн захирал, Сургалт бодлого, төлөвлөлтийн алба,  ГХСС-ийн удирдлага, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба болон ШАМИС-ийн нийт удирдлагуудад дадлагын оюутнууд болон дадлага удирдагч багшийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.


Хятад хэлний III, IV курсын оюутнууд болон дадлага удирдагч багш Т.Энэбиш