Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

ХИС-ийн багш, ажилчдын шинэ жилийн цэнгүүн болов

ХИС-ийн нийт багш, ажилчдын шинэ жилийн цэнгүүн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төгс төвд зохион байгуулагдлаа. Цэнгүүнд ахмад болон одоо ажиллаж буй багш ажилчид, гадаад багш нарын төлөөлөл оролцсон юм.
2016 оны хувьд “Мөнгөлөг шагшуурга” мөс цасны баярт тэргүүлж, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Бакалаврын түвшинд үндэсний язгуур урлаг, барилгын инженер, цахилгааны инженер, уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр, Магистрийн түвшинд экологи, математикийн боловсрол, төрийн захиргааны удирдлага, Докторын түвшинд боловсрол судлалын чиглэлээр сургалтын шинэ хөтөлбөрүүдийг амжилттай нэвтрүүлсэн. Мөн ХИС-ийн дэргэд Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийг байгуулсан гээд ололт амжилт ихтэй, шинэ санаачлагатайгаар 2016 оноо үдэж буйгаа ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана цэнгүүний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.
Улиран одож буй ондоо хамт олноо манлайлан арвин их амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан,спортын яам, аймаг, сум,сургууль, хамртан ажилладаг байгууллагуудын хүндэтшагналуудаар шагнаж урамшуулав.
БСШУСЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ГХСС-ийн Европ хэлний тэнхимийн багш, дэд профессор, доктор В.Сайнбаяр, Ховд аймгийн БСУГ-ын “Эрхэм үйлстэн”-ээр номын санч Ю.Бямбасүрэн, “Аргазүйч багш” шагналаар Ш.Цэндхүү, “Ахлах багш” шагналаар Б.Алтантуяа, “Багшийн алдар” шагналаар Химийн тэнхимийн багш Б.Гантөмөр нарыг боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн энгэрийг нь мялаалаа.  
Мөн аймгийн Засаг даргын Жуух бичгээр Номзүйч Б.Долгор, НББ-ийн тэнхимийн эрхлэгч Х.Болдбаатар, Ховд аймгийн Хүндэт тэмдгээр Номын сангийн эрхлэгч С.Сугар, үйлчлэгч Ц.Нямжав, Д.Оюунгэрэл, Л.Орломсүрэн, нярав Ч.Цэрэннадмид, Нийгмийн ажил, аргазүйн тэнхимийн эрхлэгч Я.Жанар, Жаргалант сумын хүндэт тэмдгээр сахиул Ж.Дамдин, биологийн тэнхимийн багш Ч.Оюунцэцэг нар шагнагдсаныг аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга Б. Ганболд гардуулсан өгсөн юм.
ХИС-ийн жуух бичгээр Сургалтын бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Өрнөхдэлгэр, ГХСС-ийн Сургалтын албаны мэргэжилтэн Х.Одонцэцэг, номын санч Д.Цоож, үйлчлэгч Ц.Гэрэлчимэг, үйлчлэгч Д.Түмэндэмбэрэл, ХИС-ийн 2016 оны шилдэг ажилтнаар мужаан З.Даваацэрэн шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа. Түүнчлэн хамтран ажилладаг байгууллагуудын шагналаар номын санч С.Эрхэмбаяр, цахилгаанчин Д.Баянжаргал, сүлжээний инженер Д.Баянмөнх, мэргэжилтэн Б.Болормаа, СХУСС-ийн хичээлийн туслах ажилтан Я.Одхүү, биеийн тамир спортын тэнхимийн багш Б.Барсболд, Д.Баярболд, багш Н.Цагаанчулуун, Б.Бямбадорж, Биологийн тэнхимийн эрхлэгч М.Отгонбаатар, Нийгмийн ухааны тэнхимийн багш Г.Ичинноров, Үйлдвэрчний эвлэлийн шагналаар нярав Б.Нямсүрэн, эмч н.Орломсүрэн нарын хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн шагнаж урамшууллаа.
Гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн багш Н.Энхтөр Монголын нутгийн удирдлагын холбооны “Соёмбо” шагналаар, Нийгмийн ухааны тэнхимийн хичээлийн туслах ажилтан Н.Отгончимэг, ГХСС-ийн Сургалтын албаны мэргэжилтэн Х.Одонцэцэг нар МОХ-ны “Манлайлагч залуу” алтан медалиар шагнагдлаа.
Цэнгүүний үеэр Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Сувданцэцэг багш нарын дунд хөгжөөнт тэмцээн явуулан түрүүлсэн багшид эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэх эрхийг олгосон юм. Тэмцээнд Күнзийн институтын Хятад хэлний багш HUANGZHEN MEI түрүүлж эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэх зардлыг нь тус хүрээлэнгээс олгохоор болсон юм.
Ийнхүү Ховд их сургуулийн хамт олон 2016 оныхоо ажил үйлс, амжилт бүтээлийг хамтдаа дүгнэн, тэргүүний багш, ажилтнуудынхаа гаргасан амжилтыг бахдан нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.