Articles

Эрдмийн зөвлөл хуралдав

ХИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар Эрдмийн зөвлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, суралцагсдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журам, Шинэ сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөөг баталлаа.
2008 оноос хойш боловсролын салбарт хэрэгжиж буй хуулийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн өөрчлөлтүүдэд нийцүүлэн ХИС-ийн эрдмийн зөвлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлтөөрчлөлтөөр Эрдмийн зөвлөлийн хурлын дэг, гишүүдийн эрх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой өөрчлөлтүүдийг тусгасан байна.
Эрдмийн зөвлөлийн хурлаар магистр, докторын сургалтанд хамрагдаж буй суралцагсдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ХИС-ийн суралцагсдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журмыг хэлэлцэн баталлаа.
2016-2017 оны хичээлийн жилд Докторантурын боловсрол судлал, Магисрантурын хүрээлэн буй орчин судлал, математик боловсрол, төрийн захиргааны удирдлага, бакалаврын барилгын инженер, цахилгааны инженер, үндэсний язгуур урлаг гэсэн долоон мэргэжил нээгдсэнтэй холбогдуулан сургалтын хөтөлбөрийг нөхөн хэлэлцэж баталсан байна.
Бусад асуудлын хүрээнд ХИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга М.Алтанбагана БНХАУ-ын их, дээд сургуулиудад магистрантур, докторантурт суралцах  хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.