Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

ХИС-ийн докторантуудад зориулсан сургалт үргэлжилж байна

ХИС-ийн доктор зэрэгтэй боловсон хүчнийг бэхжүүлэх бодлого арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хөтөлбөрийн дагуу тоон болон чанарын судалгааны арга, анкет боловсруулах, дүгнэх статистик, нийгмийн шинжлэх ухааны судалгааны аргазүй, алдааны онол, хүрээлэн буй орчны судалгаанд математик статистик боловсруулалтын аргыг хэрэглэх, байгалийн усны химийн судалгаанд математик статистик аргыг хэрэглэх, ургамлын аймгийн судалгаа хийх аргазүй сэдвүүдээр явагдаж байна.
Сургалтыг ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана, БШТС-ийн захирал, доктор, дэд профессор З.Бурмаа, доктор Ц.Цэрэнгомбо, доктор Ц.Пүрэвсүрэн, доктор Д.Дарьханд, багш Б.Отгонцэцэг, Г.Адьяабаатар, Б.Дүгэрсүрэн,  Н.Мөнхбаяр нар удирдан явуулж байгаа бөгөөд сургалт 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.