Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Үндсэн хуулийг 429 депутат 76 хоног 80 хувийн ирцтэй хуралдан зүйл нэг бүрчлэн хэлэлцэж 1992.01.13-ны өдрийн 11 цаг 35 минутад баталжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийг 1992.02.12-ны өдрийн 12 цагаас эхлэн улс даяар мөрдөж эхлэв.
2000.12.24-нд Үндсэн хуулийн 7 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Монгол Улс өмнө нь 1924, 1940, 1960 онуудад Үндсэн хууль баталж байжээ.
1992 оны Үндсэн хуулийн нэршлийг ард нийтээр хэлэлцэж 74275 иргэний саналыг хүлээн авч шийдвэрлэжээ. Тодруулбал,
1.    Үндсэн хууль     59960
2.    Их цааз     5612
3.    Их засаг      4622
4.    Их хууль     3691
5.    Тулгуур хууль     374
6.    Язгуур хууль     2
Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг 3 сарын турш орон даяар хэлэлцсэн байна. 1,2 сая сонгогчийн 75 орчим хувь буюу 900,000 гаруй хүн шууд оролцож төслийг дэмжихийн хамт, давхардсан тоогоор 200,000 гаруй санал гаргажээ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛЬ: “БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн ухулийг бүрэн дагаж мөрдөхөд Шилжих тухай”
ҮНДСЭН ХУУЛЬ НЬ: Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй, 194 хэсэгтэй.
7559 тэмдэглэгээтэй, Үүнд:
Үг     5977
Тоо     323
Цэг     471
Таслал     625
Тэмдэгт  163
Монгол Улсын Үндсэн хуулийг Монгол хэлнээс гадна Солонгос, Герман, Франц, Хятад, Англи, Орос,Япон хэлнээ Хуульзүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн орчуулж хэвлүүлсэн байдаг.
2016.01.13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож байна
Эх сурвалж: Хуульзүйн үндэсний хүрээлэн