Articles

Ховд их сургууль шинэ доктороор бүл нэмлээ

 Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл технологийн сургуулийн Биологийн тэнхимийн багш ДАВААЖАВЫН ДАРЬХАНД 2016 оны 10 сарын 28 ны өдөр БАЙТАГ БОГД УУЛЫН УРГАМЛЫН СУДАЛГАА сэдвээр биологийн ухааны докторын зэргийг амжилттай хамгааллаа.
Багшдаа цаашдын эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэж, аз жаргалын дээдийг ерөөе.

Мянга мянган шавь нар тань
Маанийн үрэл шиг үржиж
Түгээх эрдмийн тань далайгаас ундаалж
Түмэн үедээ дэлгэрүүлэх болтугай.

Байгалийн шинжлэл, технологийн сургууль
Биологийн тэнхим