Articles

ХИС-ИЙН “ЭКОЛОГИ”-ИЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ТӨВӨӨС “ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургалтын нэр: “ЭКОЛОГИ БА ӨНӨӨДӨР”
2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй ХИС-ийн “Экологийн сургалт, сурталчигаа, мэдээллийн төв”-ийн уламжлал болсон нэг ажил бол ХИС-ийн оюутан залуусын экологийн боловсролыг дээшлүүлэх сургалт юм. Энэхүү сургалтыг 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна.    
2016 оны 10-р сарын 28-д зохион байгуулсан “ЭКОЛОГИ БА ӨНӨӨДӨР”  сургалт нь өмнөх сургалтуудаасаа дараах онцлогтой байлаа. Үүнд:

  •   Сургалтыг ХИС-ийн Баян-Өлгий аймгийн салбар сургууль дээр зохион байгуулж тус сургуулийн 7 мэргэжлийн 350 гаруй оюутны төлөөлөл 76 оюутан хамрагдлаа.
  • Энэ удаагийн сургалтыг БСШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэл төслөөс хэрэгжүүлж буй “Байгаль-эко” клубын “Оюутны санаачлагын төсөл”-өөс зохион байгууллаа.
  • Сургалтанд  ХИС-ийн Байгалийн шинжлэл, технологийн сургууль, Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн багш нараас гадна БШТС-ийн Хими технологийн III ангийн оюутан Б.Сувдмаа, ХИС-ийн Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн оюутан А.Аккуан нар хөтөлбөрийн дагуу хичээл заалаа.
  • 2016 оны сургалтаар бид энэхүү сургалтанд хамрагдсан нийт оюутнуудад Экологийн боловсрол олгох сургалтын “СЕРТИФИКАТ” олголоо.  

Үр ашгийг хүртэх бүлэг: ХИС-ийн оюутан залуус, тэдний гэр бүл, цаашилбал төгсөн гарах ирээдүйн багш ЕБС-д багшлах явцдаа сурагчдын экологийн боловсролын мэдлэгийг дээшлүүлэх, орчин үед хурцаар тавигдаж буй экологийн тулгамдсан асуудлууд, түүний сөрөг үр дагаварын талаар сурталчилан таниулахын зэрэгцээ тэдний үйл ажиллагаа, дадал зуршилыг байгаль экологио хамгаалах үйлд хэвшүүлэн сургах болно.

hot

DSC03578

DSC03556

DSC03533

DSC03529

Зохион байгуулагч:

ХИС-ИЙН ЭКОЛОГИЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

БШТС-ИЙН ХИМИЙН ТЭНХИМИЙН “БАЙГАЛЬ –ЭКО” КЛУБ