Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

Ховд их сургууль, Дорнод их сургууль хоорондын багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2016 оны 11 сарын 07-ны өдөр байгуулсан хоёр сургуулийн хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”, “Багш, оюутан солилцооны гэрээ”-ний хүрээнд Дорнод их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш Б.Энхтуяа, Уул уурхайн инженерийн багш Б.Дуламсүрэн, Химийн 1-р курсын оюутан Ш.Билгүүн, Англи хэлний 3-р курсын оюутан Санчир нар мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх, сургалт, судалгаа, аргазүйн хүрээнд харилцан туршлага судлах зорилгоор 2016 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл ХИС-д ажиллаж, суралцахаар хүрэлцэн ирлээ. Харин ХИС-ийн БШТС-ийн Химийн тэнхимийн багш Н.Жаргалсүрэн, НХУС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Б.Эрдэнэцэцэг, Химийн 3-р курсын оюутан Б.Сувдмаа, Нябогийн 3-р курсын оюутан Б.Гансувд нар Монгол орны Зүүн хязгаар Дорнод аймагт ажиллан суралцаж байна.

Солилцооны багш, оюутнууд маань тухайн сургуулийнхаа багш, оюутнуудын адилаар сургалт, судалгааны ажилд хамрагдахын зэргэцээ өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцах лекц, хэлэлцүүлэг, сургууль, мэргэжил сурталчлах өдөрлөг, нөхөрсөг тоглолт зэргийг хамтран зохион байгуулж оролцох юм.

Солилцооны багш, оюутнууддаа ажил, сурлагын өндөр амжилт хүсч арвин их олз омогтой байхын ерөөл өргөе.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба