Articles

ХИС-ийн багш нар Монголын хятад хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд амжилттай хамрагдлаа

 Гадаад хэл, соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч Ц.Ичинхорлоо, багш Б.Ариунболор нар 2016 оны 11-р сарын 7-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Күнзийн институтын удирдах газар/Ханбан, МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институттай хамтран зохион байгуулсан Монголын хятад хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх IV удаагийн сургалтанд амжилттай оролцоод ирлээ. Сургалтыг “Олон улсын хятад хэлний багшлах эрхийн шалгалт”, “Хятад хэлний танхимын сургалтын заах аргын онол”, “Хятад хэлний түвшин тогтоох шалгалт”, “Хятад хэлний заах арга (Мультимедиа сургалт)” сэдвүүдийн хүрээнд БНХАУ-ын Күнзийн институтын удирдах газар/Ханбан-аас томилогдон ирсэн мэргэжилтэн багш нар удирдан явууллаа.
Сургалтанд Улаанбаатар хотын их дээд сургууль, ЕБС-иудаас гадна Дархан, Эрдэнэт, Ховд, Дорнод, Дорноговь зэрэг аймаг, хотуудаас ирсэн хятад хэлний 60-аад багш хамрагдсан байна.
Тус сургалтын хугацаанд МУБИС-ийн дэргэдэх Күнзийн  институтаас “Монголын хятад хэлний багш нарын заах арга, ур чадварын анхдугаар уралдаан”-ыг онолын заах аргын болон ур чадварын гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна.
Энэхүү анхдугаар уралдаанд  нийт 40 гаруй багш оролцсоноос ХИС-ийн Соёл судлалын тэнхимийн багш Б.Ариунболор амжилттай оролцож ГУТГААР байр эзэлж хүрэл медаль хүртлээ.

111

123

333

7777


Сургалтанд төдийгүй уралдаанд амжилттай оролцон сургууль, хамт олныхоо нэрийг өндөрт гаргасан багш нартаа баяр хүргэж цаашдын ажилд нь амжилтын дээдийг ерөөе.
Мөн тус сургалтанд багш хамруулахад хамтран ажилласан Күнзийн институтын захиргаанд талархсанаа илэрхийлье.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба