Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

“ Баруун бүс нутгийн байгаль, экологийн асуудлууд “ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө


Байгалийн ухааны салбарын оюутан, магистрантуудын эрдэм шинжилгээний бага хурлын анхан шатны шалгаруулалтанд оюутны 30 орчим, магистрантуудын 6 илтгэл ирсэн.
Ирсэн илтгэлүүдээс хоёрдугаар шатанд оюутны 20, магистрантуудын 6 илтгэл шалгарлаа.
Оюутан магистрантуудын эрдэм шинжилгээний 16-р бага хурал 2016 оны 12-р сарын 19-ны 1500 цагт Ховд их сургуулийн хичээлийн I байрны лекцийн зааланд боллоо.
     
Эрдэм шинжилгээний XYI бага хурлын шүүгчдэд:
Комиссийн даргаар доктор, профессор Ч.Лхагвасүрэн.
Гишүүд: Биологийн тэнхимийн багш доктор, профессор С.Дорж, Биологийн тэнхимийн багш доктор, дэд профессор Ч.Оюунцэцэг, Химийн тэнхимийн багш доктор, дэд профессор А.Амаржаргал, Газарзүйн тэнхимийн эрхлэгч Ч.Аюурзана, Биологийн тэнхимийн багш Д.Отгонбаатар, Газарзүйн тэнхимийн багш Э.Наранхүү, Химийн тэнхимийн эрхлэгч Д.Ганчимэг, Газарзүйн тэнхимийн багш Д.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй  ажилласан.

1.    Эрдэм шинжилгээний XYI бага хуралд тавигдсан оюутны 20 илтгэлээс:
 
I байранд: “Увс аймгийн аялал жуулчлалын зураг“ сэдвээр Газарзүйн тэнхимийн ГЗБШ-IV курсын оюутан Б.Төгсжаргал, удирдагч багш докторант Э.Наранхүү.

II байранд: “Сутай хайрхан уулын цоохор ирвэсний (Pantherina uncia) тоо толгойг автомат зургийн камер ашиглан тодорхойлох“ сэдвээр Биологийн тэнхимийн ББШ-IV курсын оюутан Б.Төмөрпүрэв, удирдагч багш докторант Б.Ганчимэг.

II байранд: “Шар сүүний биохимийн найрлага, ашиглах боломжийн судалгаа” сэдвээр Химийн тэнхимийн Хими-IY курсын оюутан Б.Ариунбилэг, удирдагч багш докторант Д.Ганчимэг.

III байранд: “Дөрвөлсөн мүгэзийн химийн судалгааны дүнгээс” сэдвээр Химийн тэнхимийн Хими-IY курсын оюутан Э.Эрхэмбилэг,  удирдагч багш доктор, дэд профессор А.Амаржаргал.

III байранд: “Ховд аймгийн тусгай хамгаалалттай газар нутгууд“ сэдвээр Газарзүйн тэнхимийн ГЗ-I курсын оюутан О.Түвшинтөр, удирдагч багш докторант Д.Батцэцэг.

Тусгай байр: “Ховд аймаг дахь худалдааны махны шинжилгээ” сэдвээр Химийн тэнхимийн Хими-III курсын оюутан Г.Мөнхцэцэг, удирдагч багш докторант Д.Ганчимэг.

gz

gz2

2.    Магистрантын тавигдсан илтгэлээс:

“Молдов шимэлдэгийн химийн судалгаа“ сэдвээр Химийн тэнхимийн магистрант Ц.Түвшинжаргал, удирдагч нь доктор, дэд профессор А.Амаржаргал нарын илтгэл тус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож шагналт байр эзэлсэн оюутан, магистрантуудыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

Зохион байгуулагч:
Ховд их сургууль
Байгалийн шинжлэл, технологийн сургууль
Газарзүйн тэнхим