Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

ХИС-ийн Удирдах зөвлөлд багш нарыг дэд профессор, доктор Б.Баярхүү, доктор Ц.Пүрэвсүрэн нар төлөөлнө

“Боловсролын тухай” болон “Дээд боловсролын тухай” хуулийн дагуу ХИС-ийн Удирдах зөвлөл орох багш нарын төлөөллийг шинэчлэх хамт олны хурлыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны 13.00 цагаас 18.00 цагийн хооронд нээлттэй, ил тод, шударга хүртээмжтэйгээр зохион байгууллаа.    
Хамт олны хуралд бүрэлдэхүүн сургуулиуд болох БШТС, НХУС, ГХСС, Баян-өлгий сургуулийн 272 багш ажилчид оролцохоос 212 багш ажилчид оролцсоноор 78 хувийн ирцтэйгээр хурлыг эхлүүлсэн. Баян-Өлгийн сургуультай хурлын туршид онлайнаар шууд холбогдон төлөөлөлд орох багшийг тодруулах, санал хураах үйл явцыг ил тод, нээлттэйгээр явуулсан юм.
Уг хуралд 13 хүний нэрийг заалнаас дэвшүүлж, санал хураалтыг нийт гишүүдээс сонгогдсон тооллогын комиссын гишүүд нууцаар явуулж, нэгтгэсэн бөгөөд санал хураалтын дүнгээр БШТС-ийн багш, дэд профессор, доктор Б.Баярхүү, НХУС-ийн багш, доктор Ц.Пүрэвсүрэн нар олонхийн санал авснаар Удирдах зөвлөлд багш нараа төлөөлөхөөр сонгогдов.