Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

ХИС-ийн төлөөлөгчид Күнзийн институтын XI хуралд оролцлоо

2016 оны 12 сарын 09-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Юнь нань мужийн Күнмин хотод зохион байгуулагдсан Дэлхийн Күнзийн институт /КИ/-ын XI хуралд ХИС-ийн захирал М.Алтанбагана, Күнзийн институтын Хятад талын захирал Пүрэвдаш, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Ж.Ганцоож нар оролцоод ирлээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Боловсролын яамны сайд, дэд сайд, бусад холбогдох төр, нийгмийн зүтгэлтнүүд болон 140 орны 511 институт, 1073 танхимын 2000 гаруй Гадаад, Хятад талын төлөөлөгчид оролцсон 2 өдрийн хуралдаанаар Күнзийн институтын сургалт, судалгааны үйл ажиллагаа, багшлах хүний нөөц, сургалтын орчин нөхцөл, Нэг бүс-Нэг замд Күнзийн институтын гүйцэтгэх үүрэг, Күнзийн институтын хөгжлийн төлөвлөгөө /2016-2020/-ний хэрэгжилт, цаашдын төлөв зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Энэ удаагийн хуралд Монгол Улсаас ХИС, МУИС, МУБИС-ийн Күнзийн институтын Монгол, Хятад талын төлөөлөгчид нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Хурлын үеэр Күнзийн институтын удирдах газрын Ази, Африкийн орнуудын Күнзийн институтуудыг хариуцсан орлогч дарга Шиа-тай уулзаж ХИС-ийн Күнзийн институтын үйл ажиллагааны талаар санал солилцож, институтын 2017 онд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг товч танилцууллаа.
Мөн Күнзийн институтыг хамтран байгуулсан Шинжааны ажил мэргэжлийн их сургуулийн /ШАМИС/ Намын дарга Янь Минфань, Хятад хэл, уран зохиолын сургуулийн захирал Гао Хуйчэнь нартай уулзалт хийж 2017 онд Күнзийн институтын болон ХИС, ШАМИС хоорондын хамтран хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцаж санал солилцлоо. Тус төлөвлөгөөг 2017 оны 1-2 сард ШАМИС-ийн Намын дарга Янь тэргүүтэй төлөөлөгчид ХИС-д айлчлах үеэр гарын үсэг зуран баталгаажуулахаар тохиролцлоо.
Күнзийн институт болон ХИС, ШАМИС-ийн 2017 онд хийгдэх үйл ажиллагаанд судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, чанарыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, сургалтын орчин нөхцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгын хүрээнд 7 ерөнхий чиглэлийн 52 үйл ажиллагааг тусган хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал, уг төлөвлөгөөнд ШАМИС-тай хамтран Нэг бүс-Нэг зам – Монгол, Хятад 2 улсын баруун бүс нутгууд судлалын олон улсын хурал зохион байгуулах, 2 бүс нутгийн түүх, соёл, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, газар зүйн судалгаа, Торгоны замын эдийн засгийн бүс – Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа судлалын төсөл хэрэгжүүлэх, Монгол, Хятад хэл, соёл судлалын хамтарсан дадлага зохион байгуулах, ХИС-ийн багш, ажилтныг магистр, докторын сургалтанд хамруулах, Монгол, Хятад судлаачдыг бэлтгэн төрүүлэх зэрэг сургалт, судалгаа, хамтын ажиллагааны ажлууд туссан байна.

Ховд их сургууль