Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

Ховд их сургууль БНХАУ-ын Зүүн хойд бүс нутагт харилцаагаа тэллээ

ХИС-ийн захирал М.Алтанбагана тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 12 сарын 12-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин их сургуульд ажлын айлчлал хийж хоёр сургуулийн хамтран ажиллах ерөнхий гэрээг үзэглэлээ.
Ляонин Их сургууль нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 2016 оны 06 сарын байдлаар 27 бүрэлдэхүүний сургуульд 26000 орчим оюутан 71 мэргэжлээр бакалавр, 116 мэргэжлээр магистр, 74 мэргэжлээр докторын сургалтанд хамрагдаж байна. Тус сургууль нь хэл, түүх, философи, эдийн засаг, хууль, байгаль орчны шинжлэх ухаан, технологи, менежмент зэрэг чиглэлүүдийг нэгтгэсэн Ляонин мужийн цорын ганц нэгдсэн их сургууль бөгөөд Улсын зэрэглэлтэй “211 төсөл” сургуулийн нэг юм.
Энэ удаагийн ажлын айлчлал, хоёр сургуулийн удирдлагуудын хэлэлцээрийн үр дүнд тус сургуультай ХИС-ийн доктор зэрэгтэй хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан төсөл, хоёр дипломын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдлэг, боловсон хүчин солилцож судалгаа хийх, хурал зөвлөгөөн зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд хамтын ажиллагааны эхлэл болгож 2017 оны 9 сараас ХИС-ийн 2 багшийг Ляонин их сургуульд БНХАУ-ын Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр Олон улсын эдийн засаг, худалдаа, Хүрээлэн буй орчны эдийн засаг мэргэжлээр докторантурын хөтөлбөрт хамруулахаар боллоо.
Мөн Хятад хэлний мэргэжлээр хоёр дипломын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр эхний шатны тохиролцоонд хүрсэн ба тус хөтөлбөрийг 2017 оны 09 сараас эхлүүлэх талаар дараагийн шатны хэлэлцээр, хэлэлцүүлгийг хоёр сургуулийн сургалтын алба, бүрэлдэхүүний сургуулиуд, тэнхим нэгжийн холбогдох багш, ажилтнууд цахим уулзалт хийж хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахаар боллоо.
Ийнхүү Ховд их сургууль БНХАУ-ын Зүүн хойд бүс нутгийн тэргүүлэх их сургуультай хамтын ажиллагааны түүхэн эхлэлийг тавьж харилцаагаа өргөжүүллээ.     

Ховд их сургууль