Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Ховд их сургууль

Articles

Ховд их сургуулийн хүний нөөц, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтын зар

Нэг. Нийтлэг зүйл

1. “Ховд Их сургуулийн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг үндэслэн Төрийн өмчит Ховд Их сургуулийн Хүний нөөц, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлаж байна.

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5-д заасан тухайн албан тушаал (ажлын байр)-ын шаардлагыг хангасан байна. Үүнд:

ü  Боловсрол: Дээд боловсролтой, бакалавраас дээш зэрэгтэй.

ü  Мэргэжил: Хүний нөөцийн менежер

ü  Туршлага: Хүний нөөц, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай

3. Дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:

ü  Багаар ажиллах;

ü  Асуудал шийдвэрлэх;

ü  Стратегийн ба хүний нөөцийн төлөвлөлт хийх аргачлал эзэмшсэн;

ü  Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

ü  XAMPP программ дээр ажиллах;

ü  Хүний нөөцийн судалгаа хийх чадвартай байх;

ü  Олон нийттэй харилцах өндөр чадвартай байх;

ü  Албан хэрэг хөтлөлтийн зохих мэдлэгтэй байх;

ü  Монгол хэлний найруулага, зөв бичих дүрмийн мэдлэгийн түвшин өндөр байх;

ü  Комьпютерийн өргөн хэрэглээний программыг эзэмшсэн байх;

ü  Сургуулийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байвал давуу тал болно.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

1. Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг Ховд Их сургуулийн хичээлийн I байрны 103 тоот өрөөнд 2017 оны 01 сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 сарын 19-ний өдөр хүртэл хүлээн авч бүртгэнэ.

2. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1)   Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хувийн өргөдөл;

2)   Биеийн байцаалт, Төрийн албан хаагчийн анкет /маягт № 1/;

3)   Боловсролын диплом /наториатаар баталгаажуулсан хуулбар/;

4)   Иргэний үнэмлэх /наториатаар баталгаажуулсан хуулбар/;

5)   Ажил байдлын тодорхойлолт;

6)   Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

7)   4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

8)   Эрүүл мэндийн тодорхойлолт

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

3. Сонгон шалгаруулалтыг ХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон комисс 2017 оны 01 сарын 23-ны өдөр холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулна.

Харилцах хаяг: 

Ховд аймаг Ховд Их сургууль

Утас: 99994624