Articles

“Статистик боловсруулалт, тоон & чанарын судалгааны аргазүй” сэдэвт сургалт явагдаж байна

ХИС-ийн доктор зэрэгтэй боловсон хүчнийг бэхжүүлэх бодлого, арга хэмжээний хүрээнд Эрдэм шинжилгээ инновацийн алба, Байгалийн шинжлэл, технологийн сургууль, Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн хамтран “Статистик боловсруулалт, тоон & чанарын судалгааны аргазүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үеэр ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана хэлсэн үгэндээ сургалтаар дамжуулан судлаачдаа чадавхжуулах, тоон болон чанарын судалгааны аргазүйг эзэмшүүлснээр эрдэм шинжилгээ судалгааны ажилд ашиглах чадварыг улам сайжруулах, бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа гэдгийг онцолж байлаа.
Сургалт 2017 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтанд 32 докторант хамрагдаж байна. Сургалтанд хамрагдсанаар эрдэм шинжилгээ судалгааны ажилдаа статистик боловсруулалт хийх, тоон болон чанарын судалгааны аргазүйг ашиглах мэдлэг чадварыг эзэмших давуу талтай юм.
Сургалтыг статистик боловсруулалт, шинжлэх ухааны зарим салбаруудад статистик боловсруулалт хийх арга, чанарын судалгааны арга, орон зайн анализ хийх судалгааны аргазүй гэсэн хоёр сэдвийн хүрээнд онол, практик хослуулан явуулж байна.