Сургуулийн сургалтын онцлог, давуу талууд:

• Баруун бүс нутагт дээд боловсрол олгох бүх шатны сургалт эрхэлдэг төрийн өмчийн бие даасан их сургууль,
• ХИС нь байгууллагын 2 дахь шатны магадлан итгэмжлэл хийлгэсэн,
• Мэргэжилтэн бэлтгэсэн 30 гаруй жилийн туршлагатай,
• Баруун бүсийн тулгуур төвд байрладаг,
• Төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, нэрэмжит тэтгэлгүүдэд хамрагдах боломжтой ба нийт суралцагчдын ихэнх хувь нь сургалтын төрийн сангийн хөнгөлөлтөд хамрагддаг,
• 500 гаруй оюутны багтаамжтай дотуур байртай
• Сургалтын чанараар нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн,
• Гадаадын 50 гаруй сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаатай,
• Авьяас сонирхлоор гуравдагч мэргэжлийг сонгон суралцах сертификатын сургалттай,
• Амжилттай суралцвал гадаадын хамтын ажиллагаатай сургуулиудад суралцах боломжтой зэрэг болно.