Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Хөнгөлөлт урамшуулал

Хөнгөлөлт урамшуулал

1.Оюутан солилцооны хөтөлбөр
Давуу тал:

  • Солилцооны оюутанд хөтөлбөрт хамрагдах хугацааны ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ бусад оюутны адил олгогдоно.
  • Хүлээн авагч сургууль (гадаадын их дээд сургуулиуд) СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР-өөс солилцооны оюутныг бүрэн чөлөөлнө.
  • Илгээгч сургууль (Ховд их сургууль) солилцооны оюутанд ЗАМЫН ЗАРДАЛ-ын УРАМШУУЛАЛ олгоно.

Одоогийн байдлаар манай сургууль:

  • ОХУ-ын Халимагийн их сургуульд мэргэжил харгалзахгүй 1 улирлын хугацаатай хөтөлбөрт хамруулж байна.
  • Монгол-Герман хэлний мэргэжлээр Швейцарь улсын Засгийн газрын тэтгэлгээр 1 улирлын хугацаатай Швейцарь улсад суралцах хөтөлбөр
  • Орос англи хэл, Англи хэлний мэргэжлээр ОХУ-ын Алтайн боловсролын академид 1 улирлын хугацаатай суралцах хөтөлбөр
  • БНСУ-ын Халлим Соншим дээд сургуульд мэргэжил харгалзахгүй хөнгөлөлттэй суралцах хөтөлбөр

2.Гадаадад дадлага хийх хөтөлбөр:
ОЮУТАН та гадаадын их дээд сургууль, байгууллагуудад 1-3 сарын хугацаатай дадлага хийх боломжтой бөгөөд манай сургууль:

  • Хятад хэлний орчуулагч мэргэжлээр – БНХАУ-ын Шинжааны ажил мэргэжлийн их сургуульд
  • Орос, англи хэлний багш мэргэжлээр – ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургуульд
  • Геологийн мэргэжлээр – ОХУ-ын Тувагийн их сургуульд тус тус дадлага ажил хийж байна.