Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Оюутан элсүүлэх журам

ХОВД ИХ СУРГУУЛЬД 2015 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл
1.1    Ховд их сургуульд оюутан элсүүлэхэд БШУ-ы сайдын 2013 оны 03-р сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам” бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журам (цаашид журам гэнэ)-ыг баримтална.
1.2    Ховд их сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсүүлэх оюутны хяналтын тоог Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тогтооно.
1.3    Элсэлттэй холбоотой үйл ажиллагааг Ховд их сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна. Элсэлтийг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн нь тухайн ажиллаж байгаа аймагтаа ХИС-ийг бүрэн төлөөлөх эрхтэй. Элсэлтийн комиссын ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга, хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчийн материал шалгах, ур чадварын шалгалт зохион байгуулах, элсэлтийн явцад хяналт тавих, гомдол, маргааныг барагдуулах зэрэг үйл ажиллагааг элсэлтийн комисс зохицуулна. Элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчдийн мэдлэг, авьяас, чадварыг үндэслэн үнэн зөвөөр сонгон шалгаруулахад оршино.
1.4    Тухайн орон нутагт элсэлтийг комисс Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/, аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газартай хамтран эсвэл бие даан зохион байгуулна.
1.5    Энэхүү журам болон элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг Ховд их сургуулийн вэб хуудас www.khu.edu.mn, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn, БШУЯ-ны www.education.mn портал сайт, МИДСК-ын www.cmuc.edu.mn/ сайтад байрлуулна.

Хоёр.Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт
2.1    Ховд их сургуульд элсэх хүсэлтэй бүрэн дундаас доошгүй боловсролтой иргэн 2.2-д заасан хичээлээр 2014, 2015 онд ЭЕШ өгсөн, монгол хэлний болон ЭЕШ-ын оноо нь 400-аас дээш оноо авсан байна.
2.2    Ховд их сургуульд бэлтгэж буй мэргэжлийн хөтөлбөр/чиглэл, тэдгээр мэргэжлээр элсэн суралцахын тулд орсон байх шаардлагатай хичээлийн ерөнхий шалгалтыг доорх хүснэгтээр үзүүлэв:
а. Багш мэргэжлийн багц хөтөлбөрүүд

ХИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургууль

Бакалаврын хөтөлбөр нэр

Ерөнхий шалгалт өгөх хичээл

1

БАЙГАЛИЙН ШИНЖЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Багш, математикийн боловсрол (мэдээлэлзүй-математик)

Математик

Програм хангамж

Багш, байгалийн ухааны боловсрол (физик, хими, газарзүй, биологи)

Физик

Хими

Газарзүй

Биологи

Хэрэглээний физик

Физик

Химийн технологи

Хими эсвэл физик

Аялал жуулчлалын менежмент

Газарзүй эсвэл математик,

Мат 70%+Газарзүй 30%

Газар зохион байгуулалт (газрын үнэлгээ, кадастр, төлөвлөлт)

Геологи*

Байгаль орчныг хамгаалах технологи

Биологи эсвэл математик

Ойн аж ахуйн инженер

2

НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

Багш, нийгмийн ухааны боловсрол (түүх-нийгмийн ухаан)

Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монголын түүх

Нийтийн удирдлага

Эрх зүй

Багш, монгол хэл уран зохиолын боловсрол

Монгол хэл

Багш, биеийн тамирын боловсрол

Ур чадвар+монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг

Нягтлан бодох бүртгэл

Математик,

Мат 50%, Гадаад хэл 50%

Бизнесийн удирдлага

3

ГАДААД ХЭЛ, СОЁЛЫН СУРГУУЛЬ

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Монгол хэл

Багш, урлагийн боловсрол (дүрслэх урлаг-дизайн)

Ур чадвар+монгол хэлэсвэл математик

Багш, гадаад хэлний боловсрол (орос-англи хэл, англи хэл, герман-англи хэл)

Орос хэл эсвэл англи хэл

Багш, бага ангийн боловсрол

Монгол хэл 50%, Мат 50%

Нийгмийн ажил

Нийгмийн тухай мэдлэг эсвэл монгол хэл

Гадаад хэлний орчуулга (хятад, япон, солонгос хэлний)

Гадаад хэл эсвэл монгол хэл

Архитектур*

Ур чадвар+матемтатик эсвэл гадаад хэл

4

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Монгол хэл

Багш, бага ангийн боловсрол

Монгол хэл 50%, Мат 50%

Багш, казах хэл-уран зохиолын боловсрол

Монгол хэл эсвэл гадаад хэл

Багш, математикийн боловсрол (мэдээлэлзүй-математик)

Математик

Байгаль орчныг хамгаалах технологи

Биологи эсвэл математик

Багш, урлагийн боловсрол (дуу хөгжмийн багш)

Ур чадвар+монгол хэлэсвэл гадаад хэл

Багш, нийгмийн ухааны боловсрол (түүх-нийгмийн ухаан)

Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монголын түүх

Тайлбар:
* ОХУ-ын их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр

Архитектур, Биеийн тамирын болон урлагийн боловсролын багшийн мэргэжлээр элсэх хүмүүсээс ур чадварын нэмэлт шалгалтыг аймаг орон нутагт оюутан элсүүлэх комисс ажиллах үедээ авна.
2.3    ЭЕШ өгсөн хүмүүсийн шалгалтад авсан нийт оноог дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
2.3.1    Архитектур, Биеийн тамирын багшийн мэргэжлээр элсэгчдийн ур чадварын шалгалтын оноог 0.7-оор, Монгол хэл (эсвэл нийгмийн тухай мэдлэг, математик, гадаад хэлний аль нэг)-ний шалгалтын оноог 0.3-аар, урлагийн боловсролын багшийн мэргэжлээр элсэгчдийн ур чадварын оноог 0,5-аар, монгол хэлний шалгалтын оноог 0,5-аар тус тус үржүүлэн нэмж, шалгалтын нийт оноог гаргана.
2.3.2    Бусад мэргэжлээр элсэгчдийн хувьд тухайн бүлгээр өгсөн ЭЕШ-д авсан оноог шалгалтын нийт оноо гэж үзнэ.
2.4.    Урьд нь дээд болон тусгай дунд боловсрол эзэмшсэн хүнийг дараах мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтад суралцуулна. Үүнд:
2.4.1.    Нягтлан бодох бүртгэлийн 2    жилийн эчнээ ангид: нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр тусгай дунд болон эдийн засгийн бусад мэргэжлээр дээд боловсролтой хүнийг элсүүлнэ.
2.4.2.    Нягтлан бодох бүртгэлийн 2.5 жилийн эчнээ ангид: эдийн засгийн бус мэргэжлээр дээд боловсролтой хүнийг элсүүлнэ.
2.4.3.    Нягтлан бодох бүртгэлийн 2-2.5 жилийн эчнээ ангид элсэгчдээс ерөнхий шалгалт /ЕШ/ өгсөн байхыг шаардахгүй. Элсэхийг хүсэгчдээс элсэлтийн шалгалт авна.
2.4.4.    Багшлах эрх олгох 1 жилийн өдрийн сургалтанд ЕБС-д үздэг үндсэн хичээлүүдийн чиглэлээр боловсрол эзэмшсэн багш бус мэргэжилтэй хүмүүсийг, сургуулийн өмнөх насны боловсролын болон бага ангийн боловсролын багшийн бакалаврын 1 жилийн өдрийн ангид энэ чиглэлээр тусгай дунд болон дипломын боловсролтой, бусад мэргэжлээр бакалаврын зэрэгтэй хүмүүсийг элсүүлнэ. Элсэхийг хүсэгчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
•    Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн байна.
•    Бакалаврын дипломын голч оноо 2.8 онооноос доошгүй байна.
•    ЕБС-д үздэг хичээлүүдийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн байна.
2.4.5.    Элсэгчдийг 2015 оны 8-р сарын 20-30-нд Ховд их сургууль дээр бүртгэх ба суралцахыг хүссэн хүмүүс бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
 1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
 2. Мэргэжлийн сургууль төгссөн диплом, түүний баталгаажуулсан хуулбар;
 3. Иргэний үнэмлэх зэрэг болно.
2.4.6.    Элсэлтийн шалгалтыг 8 дугаар сарын 28-30-нд Ховд их сургууль дээр зохион байгуулна.
2.4.7.    Нягтлан бодох бүртгэлийн эчнээ ангийн хичээлийн жил нь 2 улиралтай байх ба оюутан улирал тус бүрд 8 долоо хоногийн танхимын сургалт, 8 долоо хоногийн бие даалтыг сургалтын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ. Хичээлийн жилийн I улирал 10 дугаар сарын 1-ээс, II улирал 3 дугаар сарын 1-ээс тус тус эхэлнэ.
2.5.    Ховд их сургуульд элсэх хүсэлтэй дээд боловсролтой хүмүүсийг ЭЕШ өгсөн байхыг шаардахгүй ба элсэх мэргэжлийн чиглэлээр нь шалгаж элсүүлэх бөгөөд элссэнийхээ дараа өмнөх дээд боловсрол эзэмшихдээ үзсэн хичээлүүдийн багц цагийг тооцуулах замаар дэвшин суралцах боломжтой болно. Шалгалтыг 9-р сарын 1-10-нд авна.

Гурав.Элсэлтийн бүртгэл
3.1    Ховд их сургуульд элсэхийг хүссэн хүмүүсийн бүртгэлийг ХИС-ийн оюутан элсүүлэх салбар комисс МИДСК-аас томилогдсон оюутан элсүүлэх комисстэй хамтран аймаг орон нутагт зохион байгуулна.
3.2    Элсэхийг хүссэн хүмүүс бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: Ерөнхий шалгалтын батламж; боловсролын гэрчилгээ, диплом; иргэний үнэмлэх зэрэг болно.

Дөрөв.Оюутан элсүүлэх шалгаруулалт
4.1    Улаанбаатар хот, аймаг орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг Ховд их сургуулийн салбар комисс МИДСК-аас томилсон оюутан элсүүлэх комисстай хамтран зохион байгуулна.
4.2    Элсэхийг хүсэгчдийг 2.2-д заасан мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон, бүлэг бүрээр шалгалтын нийт онооны дарааллаар байр эзлүүлэн жагсаана.
4.3    Бүлэг бүрт байр эзэлсэн дарааллаар тухайн аймгаас оюутан элсүүлэх хяналтын тоонд багтаан элсэхийг хүсэгчдийн сонирхлын дагуу мэргэжил сонгуулна.
4.4    Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээ, дипломд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дундаж, ЕШ өгсөн хичээлийн боловсролын гэрчилгээ, дипломд тавигдсан дүн зэргийг харгалзан шийдвэрлэнэ.
4.5    ЕШ өгч, босго оноо болон дараах шаардлага хангасан тухайн онд ЕБС төгсөгчийг онооны дараалал харгалзахгүйгээр мэргэжил сонгуулж элсүүлнэ. Үүнд:
4.5.1    Багшийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг амжилттай төгссөн сурагч багш мэргэжлээр элсэхийг хүсвэл харьяа аймгийн боловсрол, соёлын газрын даргатай байгуулсан хоёр талын гэрээг үндэслэн
4.5.2    ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд ХИС-ийн мэргэжлийн тэнхимүүдээс зохион байгуулсан мэргэжлийн олимпиадад I-III байр эзэлсэн сурагч олимпиадад оролцсон чиглэлээр элсэхийг хүсвэл олимпиад зохион байгуулсан мэргэжлийн тэнхимээс олгосон урилгыг үндэслэн
4.5.3    Улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, спортын тэмцээнд I-X байр эзэлсэн, аймаг/бүсийн хэмжээний олимпиад, спортын тэмцээнд I-V байр эзэлсэн сурагч олимпиадад оролцсон чиглэлээр элсэхийг хүсвэл байр эзэлснийг нотлох баримтыг үндэслэн онооны дараалал харгалзахгүйгээр тус тус мэргэжил сонгуулж элсүүлнэ.
4.6    Элсэгчдэд сургалтын төлбөрийн болон байрны хөнгөлөлт үзүүлэх асуудлыг “Ховд их сургуулийн суралцагсдад тэтгэлэг олгох журам”-аар шийдвэрлэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин элсэгчдийг нэн тэргүүнд төрийн сангийн тэтгэлэг, хөнгөлөлттэй зээлд хамруулж, дотуур байраар нэн тэргүүнд хангана. Эрэлт ихтэй мэргэжлээр элсэх ЕШ-ын оноо 720-оос дээш шинээр элсэгчид журмын дагуу урамшууллын тэтгэлэг олгоно.
4.7    Багшийн мэргэжлээр элсэх оюутан ерөнхий шалгалтад 650-750 оноо асван бол сургалтын хөтөлбөрийн 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэнэ.
4.8    Тус сургуульд суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэдийг дараах бичиг баримт, шалгуурыг үндэслэн элсүүлнэ. Үүнд:
4.8.1    Элсэлтийн шалгалтын дүн
4.8.2    Ховд их сургуультай байгуулсан гэрээ
4.8.3    Тухайн шатны сургалтад суралцах нөхцөлийг хангасан боловсролын үндсэн баримт бичгийн эх хувь, орчуулга
4.8.4    Монгол хэлний зохих бэлтгэлтэй байх
4.8.5    Дотуур байранд байрлах бэлтгэлтэй, их сургуулийн амьдралд дассан, өөрсдийн орны соёл, нийгмийн амьдралаас ялгаатай орчинд дасан зохицох бэлтгэлтэй байх.
4.8.6    Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол БСШУЯ-ны албан бичгийг үндэслэн тус тус элсүүлнэ.
4.9    Хяналтын тоонд багтаж, мэргэжил сонгосон хүмүүст Ховд их сургуульд суралцах эрхийн бичиг олгоно.

Тав.Элсэгчдийг бүртгэх
5.1    Ховд их сургуульд суралцах эрхийн бичиг авсан хүмүүс 2015 оны 8-р сарын 24-29-нд Ховд их сургуулийн хичээлийн I, II байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:
•    Ховд их сургуульд суралцах эрхийн бичиг;
•    Суурь болон бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт;
•    Ерөнхий шалгалтын батламж;
•    Сурагчийн хувийн хэрэг;
•    Иргэний үнэмлэхний хуулбар;
•    ЭМД-ын дэвтэр
•    3х4 хэмжээний, 2015 оны 3 хувь цээж зураг;
•    Сургалтын төлбөрөө төлсөн баримт (Голомт банк 560 500 58 58 тоот данс)
•    Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдах бол холбогдох бичиг баримтууд зэрэг болно.
5.2    Хүндэтгэх шалтгаангүйгээр дурдсан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.
5.3    Тус сургуульд суралцах гадаадын иргэд 5.1 ба 4.7-д заасан материалаас гадна дэлгэрэнгүй анкет (тусгай маягтаар), эрүүл мэндийн тодорхойлолт, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол БСШУЯ-ны албан бичиг зэргийг бүрдүүлсэн байна.
5.4    Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдэж элссэн тохиолдолд сургуульд бүртгэхгүй бөгөөд хуулийн байгууллагад мэдэгдэнэ.
5.5    Хяналтын тоо гүйцээгүй мэргэжлээр оюутан элсүүлэх асуудлыг тухайн үед Ховд их сургуулийн захирлын тушаалаар зохицуулна.
5.6    Элсэхэд тавих нөхцөл шаардлагыг хангасан иргэнийг аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гэрээ хийж элсүүлэн сургаж болно.
Харилцах утас:
Элсэлтийн комисс:                     70433861, 70432500
Байгалийн шинжлэл, технологийн сургууль        70435204
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль        70435118
Гадаад хэл, соёлын сургууль                70432651
Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль        70423358
Мэдээлэл авах вэб хуудас:                www.khu.edu.mn

ХОВД ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН КОМИСС