ХОВД ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН ШИЛЖҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ

Ховд их сургуульд гадаад, дотоодын их дээд сургуулиас оюутан, магистрант, докторантыг шилжүүлэн суралцуулахад хичээлийн жилийн улирал бүрийн эхний 2 долоо хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ.
Оюутан дараах шаардлага хангасан байна.Үүнд
* Дотоодын их, дээд сургууль, коллежийн хувьд Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэл хийлгэсэн сургууль
* Гадаадын их, дээд сургууль нь тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу дээд боловсролын байгууллагын юмуу хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн сургуульд 1-ээс доошгүй улирал амжилттай суралцсан оюутан
* Суралцаж байсан сургууль, бүрэлдэхүүний сургууль, факультетийн албан ёсны зөвшөөрөл
* Сурлагын дүнгийн тодорхойлолт (үзэж судалсан хичээлийн нэр, судалсан цаг, багц цаг, шалгалтын дүн)
* Хувийн хэрэг
* Элсэлттэй холбоотой баримт бичиг
* Оюутныг шилжүүлж авахад элсэлтийн ерөнхий шалгалтын зөрүүгүй байна.
* Өмнө нь дээд боловсрол эзэмшсэн иргэн өргөдөлдөө боловсролын зэргийг нотлох баримт бичиг
* Хичээлийн багц цагийг Ховд их сургуульд баримталдаг багц цагаар тооцох эсвэл эс тооцно.
* Хичээл нөхөн судлах тохиолдолд холбогдох төлбөр төлнө. Төлбөрийн тооцоог тухайн хичээлийг судлах улирлын эхэнд хийсэн байна.