Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Олон улсын хурал

Олон улсын хурал

Ховд их сургуулийн захиргаа, салбар болон бүрэлдэхүүний сургууль, тэнхим, эрдэмтэд олон улсын болон бүс, орон нутгийн чанартай эрдэм шинжилгээний бага хурал, семинарыг өргөн хүрээтэй зохион байгуулдаг нь бүс нутгийн оюуны хөгжилд чухал ач холбогдол үзүүлж байдаг.
ХИС-д жил бүр 20 орчим Эрдэм шинжилгээний хурал /ЭШХ/ зохион байгуулагдаж байгаагийн дотор хамтын ажиллагаатай Орос, Хятад, зэрэг орны их, дээд сургуулиудтай хамтран салбар болон бүрэлдэхүүний сургуулиуд бие даан тогтмол зохион байгуулдаг хурал нилээд олон байдаг. Үүнд: Хоёр жил тутамд нэг удаа ОХУ-ын Томскийн улсын их сургуультай хамтран явуулдаг “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх соёл”, ОХУ-ын Алтайн боловсролын академитэй хамтран зохион байгуулдаг “Алтай: экологи байгаль ашиглалт”-, Хятад, Солонгос, Япон зэрэг орны зарим их дээд сургуулиудтай хамтран ХИС-ийн НХУС зохион байгуулдаг “Ойрад судлал: өнөө ба ирээдүй” , ХИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн “Хэл, соёл, соёл хоорондын харилцаа” зэрэг олон улсын эрдэм шинжилгээний бага хурлуудыг зохион байгуулдаг.