Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Инноваци технологи

Инноваци технологи

ИННОВАЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН АЖИЛ

ХОВД ИХ СУРГУУЛЬД ИННОВАЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР /2013-2021/” -ийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
ХИС дээр хэрэгжих энэхүү хөтөлбөрийн зорилго нь:
Их сургууль төвтэй шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэвшилтэт технологийн судалгаа, шинжилгээний чадавхийг сайжруулах замаар орчин үеийн инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Сургалт-шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, Судалгаа, боловсруулалтын ажлаас олох орлогоор ХИС-ийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, тус сургуулийн аймаг, бүс, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг чанарын шинэ шатанд гаргах явдал юм.
Хөтөлбөрийн хүрээнд инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлого, гадаад дотоодын эрдэм шинжилгээ, дээд боловсролын байгууллагууд, ХИС-ийн эрдэм судлалын болон инновацийг хөгжүүлж буй туршлага, эрдэмтэн судлаачдын тэргүүний мэдлэг, чадвар, арга барилыг нэгтгэн уялдуулах,судалгаа боловсруулалтын ажлын дэвшилтэт үр дүнг, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглахадчиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.

“ИННОВАЦИ ТЕХНОЛОГИ ИНКУБАТОР ТӨВ”-ийг байгууллаа.
“Инноваци технологи инкубатор төв” нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр байгуулагдан, ХИС-ийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэн, өөрийн орлогоор санхүүжин үйл ажиллагаагаа явуулах шинэ дэвшилтэт технологи бойжуулах газар байх бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан ажиллах юм.
Ингэснээр түүний их сургууль төвтэй шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэвшилтэт технологийн судалгаа, шинжилгээний чадавхийг сайжруулах замаар орчин үеийн инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Сургалт-шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, Судалгаа, боловсруулалтын ажлаас олох орлогоор эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, тус сургуулийн болон аймаг, бүс, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг чанарын шинэ шатанд гаргах зорилго хэрэгжих болно.

“ИННОВАЦИ ТЕХНОЛОГИ ИНКУБАТОР ТӨВ”-ийн зорилт, “ХОВД ИХ СУРГУУЛЬД ИННОВАЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР /2013--2021/” -ийн эхний шатны зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг хийж байна. Үүнд:
- Цөм технологи, бүтээгдэхүүний сонголт хийх, төвийг байгуулах, боломжтой нам технологиудыг турших, үйлдвэрлэлд шилжүүлэхэд бэлэн болгох
- Инноваци технологи инкубаторийн төв байгуулан ажиллаж буй туршлагыг судлах
- Гадаад, дотоодын ЭШ-ний байгууллага, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудтай энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөтгөх, хамтран ажиллах төлөвлөгөө гаргах
- Судалгаа, боловсруулалтын ажлын санхүүжилт, зардлын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах /Дэвшилтэт технологи боловсруулж турших, бүтээгдэхүүн гарган авахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх/
- Нийгмийн үйлчилгээг өргөтгөн, аутсорсингийн үйлчилгээ явуулах замаар төвийн өөрийн орлогоо нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх