ХИС-ийн Оюутны I, II дотуур байрны товч танилцуулга

Оюутны I байр 1980 онд 250 хүүхдийн багтаамжтайгаар 3 давхар баригдан ашиглалтанд орсон ба 2003 онд Өвсний үндэс хөтөлбөрөөр засвар хийгдсэн. 2013 оны 10 сард дахин засвар хийгдсэн. Барилгын өнгө үзэмж дотоод засал чанарын шаардлага ханган үйл ажиллагаа явуулж байна.
Оюутны II байр 1985 онд 258 хүүхдийн багтаамжтайгаар 4 давхар баригдан ашиглалтанд орсон. 2013 оны 10 сард засвар хийгдэн барилгын стандарт шаардлага ханган үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 1,2-р байранд нийт 497 оюутан амьдарч байгаагаас эр 82, эм 415 оюутан сурч амьдарч байна. Манай байр оюутнуудын сурч амьдрах нөхцөл боломжийг ханган ажиллахаас гадна тэдний дунд хичээл давтах өрөө, мэдээ мэдээлэл, номын сан, интернет орчин гэх мэт сурах орчин тэдний эрэлт хэрэгцээ санал бодол чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, жил бүр оюутны дотуур байранд зохиогдох Төлөвшил соёл хүмүүжлийн ажил, Хууль эрх зүй, Эрүүл мэнд, Спорт урлагын тэмцээнийг төлөвлөн зохион байгуулж ажиллаж байна. Оюутны байрны гадна талд зүлэг мод ургамал тарих, ногоон байгууламж бүхий саад хашлага нийт байрны орчинд нийт талбайн 30% доошгүй цэцэрлэгжүүлсэн байдаг. Оюутны байр нь оюутны дотуур байрны үйлчилгээ ерөнхий шаардлага стандартыг үндэслэн үйл ажиллагаа явуулж ирсэн ба цаашид ч оюутан залуусыг амьдралын чанартай боловсрол эзэмших, бодит чадвартай, бүтээлч хариуцлагатай хүмүүжил ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд гол зорилго болгон ажиллах болно.

You are here: Home Сургалтын орчин Оюутны дотуур байр