ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ХИС-ийн эрүүл мэндийн үйлчилгээг оюутны 1-р байранд байрладаг өрөөнд сургуулийн эмч ажиллаж дараах үйлчилгээг хүргэж байна.
1. Үзлэгийн болон анхан шатны тусламжийн өрөө
2. Эрүүл мэндийн сургалтын өрөө
ХИС-ийн ажиллагсад, суралцагчдад эрүүл мэндийн амбулаторийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж үзлэг шинжилгээнд хамруулах, яаралтай хэвтэн эмчлүүлэх болон онош тодруулах өвчтөнг өөрийн биеэр дагуулан явж БОЭТ-д хандах, мөн хөгжлийн бэрхшээлтэй болон жирэмсэн оюутны хяналтын судалгаа гаргаж өрхийн ба нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд оруулах, байгууллагын дотоод болон гадаад халдвараас сэргийлж ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг үйлчилгээг тогтмол хийж хэвшил болсон.
Сүүлийн үед ихсэж байгаа аливаа халдварт өвчнүүдийн үед / халдварт шар, томуу томуу төст өвчин г.м/ уг халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг сургууль, дотуур байрны мэдээллийн самбарт бичиж мэдээлэх, яриа зөвлөмжийг цаг тухай бүр өгч ажилладаг.
Мөн оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд 100% хамруулсан нь тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүртээмжтэй авах нөхцлийг хангаж байна.
Оюутнуудад дараах үйлчилгээг хүргэж байна.
• Эрүүл мэндийг сургалт сурталчилгаа явуулна
• Ганцаарчилсан зөвлөгөө өгнө
• Нууцыг хадгална
• Жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгсэл /бэлгэвч/ үнэгүй олгоно
• Сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамруулна
• БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлнэ, нарийн мэргэжлийн эмчид хандуулна
• Эрүүл мэндийн талаарх зөвлөмж гарын авлага материал тараана.

You are here: Home Сургалтын орчин Эрүүл мэндийн үйлчилгээ