Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Номын сан

ХИС-ийн Номын сан

Ховд их сургуулийн номын сан нь 1979 оны 10 сард сургууль байгуулагдах үеэс үйл ажиллагаагаа эхлэн эдүгээ болтол эрдэмтэн багш нар, оюутнуудад ном хэвлэлээр үйлчилж байна. Одоо тус номын сан нь 129 мянга гаруй боть номтой. Манай номын сан Баян-Өлгий дахь салбар сургуулийн номын сан, мөн  хичээлийн I, II байранд үндсэн үйлчилгээний 5 цэг салбар, 13 мэдээллийн ажилтан-номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сан нэг жилд давхардсан тоогоор 102258 гаруй уншигчдад үйлчилдэг.

ХИС-ийн номын сан нь уншигчиддаа хөнгөн шуурхай үйлчлэхийн тулд “Электрон  каталог”, “Электрон номын -сан”, “Утасгүй интернэтийн орчин”-нг бий болгон ажиллаж байна. Манай электрон каталогт одоогоор 26,089 төрлийн 102,976 ширхэг ном бүртгэгдсэн, 2010.05.13 -с хойш 81,620 удаа хайлт хийсэн байна.

Номын сангийн үйлчилгээний цэгүүд
КАТАЛОГ, НОМ ЗҮЙ-МЭДЭЭЛЛИЙН ТАСАГ

Ном зүйч Б.Долгор /МУСТА/ Ажиллах цаг: Даваа-Баасан 08.00-17.00цаг Бямба, Нямд амарна.
Хичээлийн 1-р байрны 106-б тоотод байрладаг. ХИС-ийн номын сангийн төрөл анги, үсэг дарааллын каталоги болон картын сангууд байрладаг. Уг тасаг нь уншигчдад номын сан, ном зүйн холбоотой мэдээллээр үйлчилдэг. Үүнд: Номын нэр, зохиогчийг тодруулах, хэрэгцээт номоо ямар каталогоос шүүх, тодорхой нэг сэдвийн холбогдолтой номын тухай, мөн реферат болон дипломын ажилтай холбогдсон материалыг ямар ном, сонин сэтгүүлээс олж болох гэх зэрэг асуултанд электрон каталоги, картын сан, лавлагааны материал ашиглан лавлагаа өгнө. Лавлагааг амаар болон бичгээр өгч байна.

 

 

ҮНДСЭН ФОНД

Тус номын сангийн үндсэн фонд 1979 оны 10 сард 8000 боть номтой 1 номын санчтай  40 хүний суудалтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн
Одоогийн байдлаар үндсэн фонд нь 102500 боть ном, щвейцарь 25000 гаруй боть номтойгоор ойрын 3 фондтой үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнд: Щвейцарь фонд нь 21041 гаруй боть ном,
уншлагын 1-р танхимын ойрын фонд нь 16786боть ном,
уншлагын 2-р танхимын ойрын фонд нь 12041боть ном,
эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн фонд нь 510 боть эрдэм шинжилгээний бүтээлүүд, бакалаврын 637 ажил, магистрын 325 ажил, орос-1208 багц, монгол-342 багц, англи-6 багц сэтгүүлийн фондтой.
Жилдээ  үндсэн фондноос ойрын 1-р фонд руу хичээлийн жилдээ 620 боть ном,  2-р фонд руу 348 боть номыг тус тус захиалгаар буюу шинээр ирсэн номыг шилжүүлж үйлчилдэг. Номын фондын эрхлэгч Б.Шагай нь 2001 оны 9 сараас тус сургуулийн номын сангийн эрхлэгчээр 2008он хүртэл ажилласан ба 2009 оноос одоог хүртэл  13 дахь жилдээ ажиллаж байгаа манай туршлагатай ажилтны нэг билээ.
Уншлагын тэнхим- I

Хичээлийн 1-р байрны 106-а тоотод байрладаг. Тус танхимд С.Эрхэмбаяр, Ю.Бямбасүрэн нарын ээлжийн номын санчид ажиллаж байна.  144 уншигчийн суудалтай. Тус уншлагын танхим нь электрон каталогын программаа ашиглан оюутан уншигчиддаа цахим хэлбэрээр хурдан шуурхай үйлчилгээг явуулж байна. Мөн оюутнуудад үнэ төлбөргүй компьютер, интернет ашиглуулан үйлчилж байна. Уншлагын танхимын номыг, гэрээр болон заалаар олгож үйлчилнэ. Уншигчийн үнэмлэхгүй уншигчдад карт нээж үйлчилнэ. Уншигчийн картыг тус тасаг нээнэ.



ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТОГТМОЛ ХЭВЛЭЛИЙН ТАНХИМ

Номын санч С.Төгсжаргал Ажиллах цаг: Даваа-Баасан 08.00-17.00цаг Бямба, Нямд амарна.

Уншлагын танхим нь 25 хүний суудалтай, чөлөөт сонголттой. Тус сургуулийн багш, ажилтан, ажилчид болон докторант, магистрант, оюутнуудад эрдэм шинжилгээний бүтээлүүд, доктор, магистрын зэрэг горилсон бүтээл, бакалаврын ажил болон гадаад дотоодын тогтмол хэвлэлүүдээр уншигчдад үйлчилгээ үзүүлдэг.

 

 

 

You are here: Home Сургалтын орчин Номын сан