Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Музей

Ховд их сургуулийн музей

Ховд их сургуулийн музей нь 1984 онд тус сургууль хичээлийн шинэ байранд шилжин орсон үеэс Биологи, газар зүйн тэнхимийн сургалтын музей байдлаар тус тэнхимийн кабинетэд анх байгуулжээ.
1999 онд Ховд их сургуулийн 20 жилийн ойг угтан сургуулийн музейг анх байгуулсан түүхтэй. Уг музей нь хоёр тэнхим сэлгэж өнөөгийн Ховд их сургуулийн номын сангийн корпурт байрлах болов. Музей Түүх болон Байгаль гэсэн хоёр салбараас бүрдэнэ. Түүхийн хэсэгт тус сургуулийн түүх, археологи болон угсаатны зүйн салбараас бүрдэнэ.
Сургуулийн түүхийн хэсэгт 1979 онд Ховдын багшийн дээд сургуулийг анх байгуулсантай холбоотой үзмэр, анхны захирал, багш, тус сургуульд төр засгийн тэргүүнүүд айлчилсан талаарх, хоёр жил тутам болдог олон улсын эрдэм шинжилгээний хурал болон бусад хурлын тухай үзмэр, сургуулийн байр, манай сургуулиас төрсөн эрдэмтэд, хүндэт докторууд, тус сургуулийн ойгоор гадаадын байгууллага хамт олноос өгсөн бэлэг дурсгалын зүйлс, анхны оюутаны гэрэл зураг, энгэрийн тэмдэг, сурлагийн дэвтэр зэрэг үнэт үзмэр бий.
Археологи хэсэгт тус аймгийн нутагт буй гайхамшигтай түүх соёлын дурсгалын талаарх гэрэл болон гар зураг бүхий самбар, археологийн малтлагаар илэрсэн олдвор, авран хамгаалах зорилгоор зөөн авч ирсэн буган чулуун хөшөөний бэлдмэл, буган чулуун хөшөө, хүн чулуун хөшөө, хадны зураг бүхий чулуу зэрэг олдворууд арвин бий. Эдгээрээс хамгийн сонирхолтой Улаан худгын II-3 дугаар булшнаас илэрсэн ваар, ясан эдлэл, Алтай сумын нутгаас олдсон хүрэл шөвөг, зэв, Тахилтын хотгорын хүннү булшнаас гарсан ваар, түүвэр байдлаар олдсон Хятадын Тан улсын үеийн “Уш у” зоос болон эртний төрт улсуудын үеэс хожуу дундад зууны үеийг хамарсан төмөр амгай, төмөр ойл, нум сумны зэв, төмөр тээг гэх мэт олдворыг дурдаж болох байна.Түүнчлэн Ойрадын их хаан Галдан бошготын угын бичээс тус сургуулийн музейн нэг хосгүй үнэт үзмэр билээ.
Угсаатны зүйн салбарт Ойрад монголчуудын хувцас, тоглоом наадгай, оюуны болон эдийн соёл, аж ахуйг төлөөлөх олдворууд цөөнгүй бий. Тухайлбал, Худам, Төвд болон Тод бичгээр бичигдсэн судар, хийморийн дарцаг, хонь хурга нийлүүлэх тоглоом, нар сүмбэ, торгууд току гутлын загвар, модон уур, модон тэвш, төмөр тулга, Ойрад угсаатны бүлгийн үндэсний хувцас түүний гэрэл зураг, архи нэрэх аргыг харуулсан үзүүлэн зэргийг дурдаж болох байна.
Байгалийн түүхийн хэсэгт бүс нутаг дахь биологийн төрөл зүйл, геологи, газрын ховор бодис, чулуулаг, газрын хөрсний үе давхаргыг харуулсан үзүүлэнг байрлуулсан. Түүнчлэн тус салбарын нэг содон үзмэр нь Монголын баруун бүс нутагт тархсан ховор ан амьтадын чихмэл хийгээд тэдгээрийг хулсан наамлаар хийсэн наамал болно. Эндээс эрхэм уншигт та жижиг шавьжнаас тэмээ хүртэлх биологийн төрөл зүйлийн талаар харах боломжтой. Мөн зөвхөн шөнө зам харгуйгаар л гүйлдэж харагддаг Алаг даахайг эндээс түүний чихмэлээс харах болно.
Ийнхүү Ховд их сургуулийн музей нь 25 жилийн ой дээрээ шинээр баригдах байрандаа өөрийн баялаг үзмэрийг дэглэх бэлтгэлээ ханган сургалт эрдэм шинжилгээ, үйлчилгээний зориулалтаар ажилласаар байна.

SUBSCRIBE

Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

Манай хаяг: Монгол улс, 213500, Ховд аймаг, Ховд хот, 164300 Ховд Их Сургууль.

  • Харилцах утас: +976 70432038
You are here: Home Сургалтын орчин Музей