Account Suspended
This Account has been suspended.
Contact your hosting provider for more information.
Интернет мэдээллийн төв

Интернет мэдээллийн төв

ХИС-ийн Интернет мэдээллийн төв нь сургалт, мэдээллийн системийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, ХИС-ийн өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, багш ажилчидын мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, лабораторийн техникийн үйлчилгээ, компьютерийн сүлжээ, интернет,  хамгаалалтын системийн найдвартай ажиллагаагаар ханган ажиллаж байна. Үүнээс гадна сургалт, номын сангийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний хурал, төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулахад цахим систем, техникийн үйлчилгээг үзүүлж байна. ИМТ нь сургуулийн компьютерийн дотоод сүлжээ, интернет  сүлжээг мэргэжлийн түвшинд шинэчлэн загварчлах, хэрэглэгчийн менежментийг боловсронгуй болгох ажлыг байнга хийж байна.
Интернет мэдээллийн төвийн ажлын чиг үүрэг:
-    ХИС-ийн веб сайтын тасралтгүй үйл ажиллагааг ханган мэдээ мэдээллийн цаг тухай бүрт шинэчлэх
-    Компьютерийн засвар үйлчилгээг шуурхай хийх
-    Сүлжээ, холбооны анхан шатны тусламж, үйлчилгээ
-    Интернетийн тасралтгүй үйлчилгээ
-    Мэдээллийн системийн анхан шатны тусламж, дэмжлэг
-    Мэдээллийн системийн анхан шатны заавар, зөвлөмж
-    Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны болон дотоод хэрэгцээний бүх төрлийн ажлуудад мэргэжлийн дизайны шийдэл бүхий загвар гаргах
Энэ хичээлийн жилд тус сургуулийн инженер техникийн багийн ажилчид дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
-    ХИС-ийн Веб сайтыг цаг тухай бүрт шинэчлэн мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.
-   Өндөр хурдны шилэн кабелийн үйлчилгээг нэвтрүүлж интернетийн хурдыг 2-4 дахин нэмэгдүүлж сургуулийн бүх орчинд мөн оюутны дотуур байруудад 24 цагийн турш ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн.
-   Хичээлийн байр болон оюутны байранд утасгүй интернетийн холболтуудыг хийж тоног төхөөрөмж суурилуулсан.
-   Сургуулийн дотоод сүлжээг багш, оюутны гэсэн хоёр үндсэн хэсэгтэй зохион байгуулж байна.
-   Лекцийн болон семинарын анги танхимуудад проектор, болон бусад техник хэрэгсэлүүдийг байршуулсан.
-   Хичээлийн 1,2-р байр, оюутны байруудад хяналтын камерийн иж бүрэн систем нэвтрүүлсэн.
-   Багш ажилчид, оюутны үнэмлэхийг хэвлэн тараагаад байна.

You are here: Home Сургалтын орчин Интернет мэдээллийн төв