БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ, СПОРТ КЛУБ

Эрхэм зорилт
Баруун бүсэд биеийн тамир, спортын чиглэлээр оюутныг суралцуулж мэргэжлийн зохих түвшинд ажиллаж амьдрах мэдлэг чадвар дадал эзэмшсэн зөв төлөвшилтэй, бие бялдрын өв тэгш хөгжилтэй мэргэжилтэн иргэнийг бэлтгэхэд оршино.
Ховд их сургуулийн Биеийн тамирын тэнхим, спорт клубын түүхийн хуудаснаа:
I.    1979 оны 10-р сарын Ховд их сургуулийн УБДС байгуулагдсан.
II.    1993 оны 9-р сарын МУИС-ийн Ховд дахь салбар сургууль болон өргөжсөн.
III.    1987 оны 9-р сард Биеийн тамирын тэнхим  байгуулагдсан.
IV.    1991 оны 6-р сард Биеийн тамирын тэнхимийн анхны төгсөлт хийгдсэн.
V.    2008 онд Биеийн тамир эрүүл мэндийн тэнхим, спорт клуб болон өргөжсөн.
VI.    2011 онд Биеийн тамирын тэнхим, спорт клуб болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Биеийн тамирын тэнхим нь иж бүрэн тоног төхөөрөмжтэй бөгөөд спорт заал, бөхийн заал, багш нарын чийрэгжүүлэлтийн өрөө болон гадаа талбайдаа хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайтай. Спорт зааланд 5 төрлийн сонгон суралцах, мэргэших, спортын ур чадвар дээшлүүлэх сургалтыг явуулдаг.
Спортын мэргэжлийн хичээл заах багш нарын мэргэжлийн ур чадвар, зэрэглэл ахиж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож өндөр амжилт үзүүлж байсан туршлагатай багш нар тогтвортой ажиллаж ирсэн бөгөөд өнөөгийн байдлаар спортын олон улсын хэмжээний мастер цолтой багш 1, спортын мастер багш 2, дэд мастер 1, спортын өндөр цолтой болон нарийн мэргэжлийн багш нар ажиллаж байна.

Сургалтын өнөөгийн нөхцөлд дурдсан заал, танхимыг ашиглан мэргэжлийн болон мэргэжлийн бус 56 ангийн биеийн тамирын хичээлийг бас зохион явуулж, залуу үеийг эрүүл аж төрөх үйлийг төлөвшүүлэн ажилладаг. Жилд дунджаар биеийн тамирын мэргэжлээр 325 мэргэжилтэн бэлтгэж, мэргэжлийн бус ангийн 1000 оюутанд бие бялдрын хүмүүжил олгож байна.

You are here: Home Сургалтын орчин Спорт заал