Оюутан солилцооны хөтөлбөр

Ховд их сургууль гадаадын их дээд сургууль, байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуунэг жил, хагас жил, тодорхой сарын хугацаатай харилцан оюутан солилцож сургах хөтөлбөрийг хэлнэ.
Давуу тал:
     Солилцооны оюутанд хөтөлбөрт хамрагдах хугацааны ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ бусад оюутны адил олгогдоно.
     Хүлээн авагч сургууль (гадаадын их дээд сургуулиуд) СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР-өөс солилцооны оюутныг бүрэн чөлөөлнө.
     Илгээгч сургууль (Ховд их сургууль) солилцооны оюутанд ЗАМЫН ЗАРДАЛ-ын УРАМШУУЛАЛ олгоно.
Тус хөтөлбөрт хамрагдахын тулд:
•    Монгол улсын иргэн байх
•    Тус сургуулийн оюутан байх
•    18 - 30 насны бакалаврын 1, 2, 3-р дамжааны оюутан байх
•    Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
•    Сурлагын голч дүн 2.5 буюу түүнээс дээш байх
•    Хичээлээсгадуурнийгмийнидэвхтэйбайх
•    Хариуцлагатай, бие даасан, өөртөө итгэлтэй, хичээл зүтгэлтэй байх
•    Дотуур байранд байрлах бэлтгэлтэй, их сургуулийнамьдралддассан, өөрсдийнорнысоёл, нийгмийн амьдралаас ялгаатай орчинд дасан зохицох бэлтгэлтэй байх зэрэг шаардлагуудыг хангасан байна.

Одоогийн байдлаар манай сургууль:
•    ОХУ-ын Халимагийн их сургуульд мэргэжил харгалзахгүй 1 улирлын хугацаатай хөтөлбөрт хамруулж байна.